Орос Украинд цөмийн зэвсэг хэрэглэхгүй
2022-05-07 14:39:24
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Украин Мариуполь хотоос 500 орчим хүнийг нүүлгэн шилжүүллээ гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ермак 6-нд мэдэгдэв. Мөн өдөр ОХУ-ын ГХЯ-ны Мэдээлэл, хэвлэлийн газрын орлогч дарга Зайцев хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Орос, Украины хэлэлцээр зогсонги байдалд ороод байна.

Ермак 6-ны өдөр олон нийтийн сүлжээнд хэлэхдээ, НҮБ-ын зохицуулалтаар Украины тал Мариуполь хот болон түүний ойролцоох Азовын гангийн үйлдвэрийг багтаасан бүс нутгаас 500 орчим хүнийг татсан гэв.
ТАСС агентлагийн мэдээлснээр, Зайцев 6-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Орос, Украины хэлэлцээ гацсан байна. Мөргөлдөөнийг аль болох хурдан зогсооно гэж байгаа НАТО-гийн орнууд "түүнийг зогсоохгүйн тулд чадах бүхнээ хийж байна" гэж тэр хэлээд Украинд нийлүүлэх зэвсгийн хэмжээ нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн АНУ дангаараа 3.8 тэрбум долларын зэвсэг нийлүүлсэн гэв. Үүний зэрэгцээ Их Британи, Франц, Канад, Польш, Балтийн орнууд бүгд зэвсгийн тусламжаа идэвхтэй хийж байна. Оросын цэргийн тусгай ажиллагааны зорилтод нийцэхгүй байхын улмаар Орос Украинд цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэж Зайцев дахин мэдэгдэв.
Унгарын ерөнхий сайд Орбан 6-ны өдөр орон нутгийн радиод долоо хоног тутмын ярилцлага өгөхдөө, Европын комисс Орост хийхээр төлөвлөж буй нефтийн хоригийг Унгарын эдийн засагт "цөмийн бөмбөг" гэж үзэж болно. Унгарын эрчим хүчний системийг Оросын нефтийг орлуулахын тулд олон жил, олон их наяд форинт зарцуулах шаардлагатай. Тэрээр Европын Комиссын Ерөнхийлөгч фон дер Лейенг Европын хялбар бус ирсэн эв нэгдлийг сорьж байна гэж тэмдэглэв. Орбан хэлэхдээ, хориг арга хэмжээ авах нь тийм ч сайн шийдэл биш бөгөөд Унгар орны хувьд хамгийн чухал салбарт холбогдсон асуудалд татгалзах эрхээ нөөцлөх ёстой. Тэрээр ЕХ-ны эхний таван удаагийн хоригийг дэмжихэд бэлэн байгаа ч эрчим хүчний хориг нь улаан шугам болно гэж онцолжээ.