Монголд ажиллаж буй сайн дурынхан
2022-05-07 14:43:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хуажүний хөдөө аж ахуйн их сургуулийн Амьтны анагаахын мэргэжлээр сурч буй гуравдугаар курсийн оюутан Жөү Шы-Юе 2021 оны 9-р сард  “Хятадын залуу сайн дурынхны гадаадад үйлчлэх төлөвлөгөө – НҮБ-ын агентлагтын төсөл”-д хамрагдан Монгол улсыг зорьсон юм. Тус төсөл хэрэгжсэнээс хойш Монгол улсад ажиллаж буй анхны сайн дурынхны хувьд Жөү Шы-Юе Улаанбаатар дахь ажил амьдралынхаа тухай сэтгэгдлээ хуваалцлаа.

Сайн дурын ажил хийж байсан боловч энэ удаа миний хувьд боломж юм гэж тэрээр ярьж байлаа:“Миний урьдын хийж байснаас бүр өөр төсөл учраас сайн дурын үйлчилгээний талаар нүд нээж ихийг үзэх боломжтой боллоо. Урьд нь бол жижигхэн хот эсвэл их сургуульдаа л ажиллаж байжээ, одоо энэ их индэр дээр өөрийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэхийг хичээнэ.”

2000 оноос сүүлд төрсөн энэ охин өөрийгөө ялан, сорилтыг давах зоригтой гэдэг нь ярилцлагын үед мэдрэгдэж байлаа. Бүртгүүлэхээс авахуулаад уулзалт шалгуурыг дамжин, бичиг баримтаа цуглуулах гээд хэдэн сарын бэлтгэлээ бүрэн хийгээд Жөү Шы-Юе Улаанбаатарыг зорьсон юм. Монгол улс гэхээр ногоон тал гэж төсөөлж байсан бол 9-р сарын Улаанбаатар говь нутаг мэт санагдлаа. Гэхдээ эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экологийн орчныг хамгаалан сайжруулахад зөвлөгөө өгөх нь яг л миний энэ удаагийн аяллынх нь зорилго гэж байлаа. “Уур амьсгалын нөхцөл бололцоо тааруухан дээрээс нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйл Монгол улсад ихэд нөлөөлсөн. Тийм учраас энэ төслийн багийнхан амьдрал нь нэлээд ядуувтар эсвэл нүүдэл амьдарлтай аймгуудад очиж, хөдөө аж ахуйн талын тусламж үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал тэдэнд худаг гаргаж өгөх, хөдөө аж ахуйн дэд бүтцийг нь сайжруулах зэрэг замаар уур амьсгалын өөрчлөлттэй зохицоход нь туслахыг хичээдэг.”

Жөү Шы-Юе ажилд орсныхоо дараа Хятад Монголын ноолуурын үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, ноолуурыг төрөлжүүлэх стандарт зэрэг талын ялгааг судалсан тайлангаа хийж, ноолуурын үйлдвэрлэлийн талаарх Хятад улсын туршлагаас танилцуулжээ. Тухайлбал  ямааны тоо толгойг хянах, ноолуурын бүтээгдэхүүний нэмэлт өртгийг нэмэгдүүлэх, засгийн газрын нөхвөр тэтгэлэг зэргийг танилцуулжээ.“Монгол улс ноолуурын үйлдвэрлэлийг чухалд үздэг, Монголын найз маань Өвөр Монгол ноолуурын үйлдвэрлэлээ яаж хөгжүүлж, Өвөр Монголын ноолуурын эдийн засгийн бодлого ямар байгаа зэрэг талаар мэдээлэл авахыг хүссэн юм. Хятад Монгол банкны зээлийн хүү, компанийн гадаад хөрөнгө татах хүчин чадал зэрэг талаар ялгаа зөрөөтэй учраас тэд ноолуурын үйлдвэрлэлээ улам сайжруулах  боломжийн туршлага хайж байна.”Эдгээр ажлаар дамжаад Жөү Шы-Юе НҮБ-ын агентлагийн ажил, агуулгын талаар ойлголттой болсон бөгөөд Монгол улсын экологийг илүү ойлгож, өөрийн хүчин чармайлтаа оруулах боломжтойдоо олзуурхаж байлаа. Миний туршлага дараагийн хүмүүст тус болно гэдэгт найдаж байна хэмээн түүний ярьсныг үргэлжлүүлэн сонсоно уу:“НҮБ-ын олон улсын, нээлттэй орчинд би дуртай. Үүгээр дамжаад би өөрийнхөө ажлын чиглэлийн талаар тодорхой ойлголттой боллоо. Өөрийн мэргэжилдээ маш хайртай байж ажлаа сайн хийж чаддаг, ингэснээр өөрөө илүү үнэ цэнэтэй болдог гэдэгт би итгэдэг боллоо. Энэ бол миний хувьд томоохон өөрчлөлт юм.”