Кубын зочид буудалд дэлбэрэлт болсны улмаас 26 хүн амиа алджээ
2022-05-08 18:06:06
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Кубын Нийгмийн эрүүл мэндийн яам 7-нд мэдэгдэхдээ , нийслэл Гавана хотын Саратога зочид буудалд саяхан дэлбэрэлт болсны улмаас амиа алдагсдын тоо 26-д хүрч, тэдний дотор гадаадын нэг иргэн байна гэжээ. 

Кубын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, орон нутгийн цагаар 7-ны өдрийн 17:00 цаг хүртэл,  ослын улмаас 4 хүүхэд, нэг жирэмсэн эмэгтэй, гадаадын нэг иргэн зэрэг 26 хүн амиа алдаж, 80 хүн шархадсан бөгөөд 9-ийнх нь биеийн байдал хүнд байна гэжээ. 

Кубын аялал жуулчлалын яаманд харьяалагддаг "Цахлай" группийн төлөөлөгч Хенрикес 7-нд  хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Амиа алдагсдын дунд Испанийн иргэн байсан бол өөр нэг Испани иргэн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн гэлээ. Ослын үеэр зочид буудалд 51 ажилтан, гадна засвар үйлчилгээний 2 ажилтан байснаас 11 хүн нас барж, 13 хүн сураггүй алга болж, 6 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Гавана хотын Саратога зочид буудал 6-ны өдрийн  дэлбэрэлтэд ихээр эвдэгдсэн байна.  Одоогоор 20 хүн ор сураггүй алга болсон бөгөөд ослын газрыг эрэн хайх, аврах ажилд олон зуун аврагчид ажиллаж байна.