Ли Жиачао Хонконгийн зургаа дахь засаг даргаар сонгогджээ
2022-05-08 18:02:23
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 8-нд Ли Жиачао Хонконгийн засаг захиргааны  онцгой бүсийн зургаа дахь  засаг даргаар сонгогджээ. 

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн гүйцэтгэх хорооны 1460 шахам гишүүн нэр дэвшигчдэд нууц санал хураалт явуулснаар Ли Жиачао 1416 санал авчээ. 

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн  сонгуулийн үр дүнг Хятадын төв засгийн газарт тайлагнаж томилох болно. Зургаа дахь  засаг даргын  бүрэн эрхийн хугацаа 2022 оны 7-р сарын 1-ээс 2027 оны 6-р сарын 30 хүрэх болно.