Милитаризмыг дэмжлэг Японы зарим улс төрчдөөс сэрэмжлэх ёстой
2022-05-08 00:32:09
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр буюу 5-р сарын 7-нд Японы энх тайвны үндсэн хууль хэрэгжиж эхэлсний 75 жилийн ой тохиож байна. Харин Японы зарим улс төрчдийн зарим үйлдэл нь энх тайвны үзлээс гажиж, гаднын аюул заналхийлэл хэмээн хөөрөгдөж, энх тайвны үндсэн хуулийн хязгаарлалтыг эвдэж, Японд Батлан хамгаалах хүчинтэй болохыг оролдож буйг хэрэг байна. Японы зарим улс төрчдийн Милитаризмыг дэмжиж буй эрсдэлтэй алхамд олон улсын хамтын нийгэмлэг сэрэмжтэй хандах шаардлагатай юм.

75 жилийн тэртээ Япон улс дэлхийн II дайнд ялагдсаны дараа шинэ үндсэн хуулиа баталсан юм. Япон дайнаас татгалзаж, цэргүүдээ хилийн чанад руу илгээх, хүч хэрэглэхийг хориглоно хэмээн Японы үндсэн хуулийн Есдүгээр зүйлд тодорхой заасан байдаг. Энэ зорилтоо биелүүлэхийн төлөө Япон улс хуурай, тэнгис, агаарын хүчин байгуулах, дайнд нэгдэх эрхээс татгалзахыг зорьж байжээ. Ингэснээр Японы шинэ үндсэн хуулийг бас энх тайвны үндсэн хууль хэмээн нэрлэдэг. Дэлхийн II дайны дараа маш урт хугацаанд энх тайвныг эрэлхийлсэн Япон улс нь Азийн болон дэлхийн улс орнуудын итгэлийг хүлээж, эдийн засаг нь тогтвортой хөгжиж байв.

Харин өнгөрсөн зууны 90-ээд онд Японы улс төр улам хаагдмал байдалд шилжиж, эдийн засгийн хөгжил нь 30 гаруй жил зогсонги байдалд орох эхлэл тавигдав. Үүнд чиглүүлэн Японы засгийн газар улс төрийн шинэчлэл, эдийн засгийн технологийн шинэчлэлийг сонгоогүй харин гадаадын мөргөлдөөн, олон улсын дайнд хөндлөнгөөс гар дүрж, дотоодын зөрчлийг өөр тийш нь чиглүүлэн зөрчлийг шийдвэрлэхийг зорьж байв. Энх тайвны үндсэн хууль нь Япон улс дайнд оролцох хэлбэрээр олон улсын зөрчлийг шийдвэрлэхийг хязгаарлаж, цэргийн зардал нь ДНБ-ий 1 хувиас хэтрэхгүй байхаар заасан болохоор Японы засгийн газар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг зорьжээ.

Ойрын өдрүүдэд Японы Либерал ардчилсан намаас Гадаад харилцаа болон хамгаалалтын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг Ерөнхий сайд Фүмио Кишидад өргөн барьж, Япон улс дайсны эсрэг тэмцэх чадвартай байх, батлан хамгаалахын төсвийг ДНБ-ий 2%-иас дээш болгон нэмэгдүүлэхийг санал болгов.

Азийн болон дэлхий нийтийн хувьд Японы улс төрчдийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буй оролдлого нь милитаризм дахин толгой өндийж буйг харуулж байна. Японы ерөнхий сайд Фүмио Кишидагийн 6 оронд хийсэн айлчлалын үеэр Азийн орнууд түүний гаднын аюул заналхийлэл хэмээх хэтрүүлэгт сэрэмжтэй хандаж байна. Энэ нь Азийн орнууд амар олдоогүй энх тайвныг эрхэмлэн дээдэлж буйг харуулж байгаа юм. Японы засгийн газар гадаад дотоодын энхийг эрхэмлэгч олон нийтийн дуу хоолойг нямбай сонсож, түүхээсээ сургамж авч, энх тайвны замаар тууштай замнах ёстой. Хэрэв милитаризмыг дэмжин, үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах эрсдэлтэй алхам хийх юм бол Японы зарим улс төрчид дахин нэг удаа бүдэрч, ялагдах эхлэлийг тавьж буй нь тэр юм. 

Н.Пүрэвжав