Эх үрийн сэтгэл
2022-05-08 15:08:23
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпинийг 5,6 настай байхад ээж нь үүрээд номын дэлгүүр явж, эртний түүхийн зурагтай ном авч Юе Фэйн “Эх орныхоо төлөө чин үнэнч зүтгэсэн” түүхийг ярьж өгдөг байлаа.

Ши Жиньпин 15,16 настайдаа Бээжингээс 800 гаруй километр зайтай Шаанши мужийн Лянжяхэд орчиж ажиллахад ээж нь гараараа урласан жижиг цүнхэн дээрээ “Эхийн сэтгэл” хэмээх ханзыг хатгамалжээ.  Хөдөө орон нутагт 7 жил ажиллаад Ши Жиньпин Бээжинд буцах үедээ тэр зүү утасны жижиг цүнхээ хөрш Жан Вэйлүнд бэлэглэж, “Миний бие буцсан  ч сэтгэлээ энд үлдээлээ ” гэж байлаа.

2001 оны цагаан сар Хятадын Фүжянь мужид засаг даргын албатай байсан Ши Жиньпин гэртээ харьж аав ээжтэйгээ хамт шинэлж чадаагүй болохоор ээж нь утсаар ярьж, “Ажлаа сайн хийж байвал аав ээжийнхээ ачийг юунаас ч илүү хариулж байгаа” гэсэн юм.