Канадын Ерөнхий сайд Украинд айлчлав
2022-05-09 11:12:02
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-ны өдөр Канадын ерөнхий сайд Трюдо олон нийтийн сүлжээгээр дамжуулан хэлэхдээ: 8-нд миний бие Украинд айлчилж байна гэжээ. Канадын "Хотын мэдээний телевиз" Украины хэвлэл болон Киев хотын захирагчийн үгээс эш татан мэдээлэхдээ: Трюдо болон Канадын дэд ерөнхий сайд Кристиа Фриланд орон нутгийн удирдлагуудтай хамт Киев хотын захын Ирпин дүүрэгт зочилов гэжээ.

Канадын мэдээллийн агентлаг мэдээлснээр, Трюдогийн энэ удаагийн айлчлалын төлөвлөгөөг урьдчилан зарлаагүй юм. Эх сурвалжид мэдээлснээр, Трюдо Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, Канад Украиныг дэмжиж буйгаа харуулахаар төлөвлөж байгааг Ерөнхий сайд Трюдогийн ажлын албанаас мэдэгдсэн байна.

Мөн өдөр Киевт Трюдо бас Украин дахь Канадын Элчин сайдын яамыг дахин нээх ёслолд оролцов.