Дэлхий нийт Азийн дуу хоолойг илүү сонсох ёстой
2022-05-09 11:29:28
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 8-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И Камбожийн Шадар сайд бөгөөд ГХ-ийн сайд Прак Сохонтой видео уулзалт хийлээ.

Ван И хэлэхдээ: Өнөөгийн дэлхий ертөнцийн энх тайван болон хөгжилд хүндрэл сорилт нүүрлээд байна. Дэлхий нийтэд тулгараад буй шинэ сорилтод холбогдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дурдаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах эрхэм зорилгоор илүү шударга, зүй нийцтэй дэлхийн засаглалын тогтолцоог бий болгохыг дэмжих Хятадын төлөвлөгөөг санал болгож, олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа Азийн орнууд үүнийг идэвхтэй дэмжиж байгаа гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ: Эе найртай байх уу, хуваагдах уу, хамтран ажиллах уу, сөргөлдөх үү гэх цаг үеийн сонголт нүүрлээд буй энэ үед БНХАУ, Камбож, Индонез, Тайланд зэрэг Азийн орнууд БРИКС-ын дээд уулзалт, Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын цуврал уулзалт, 20-ийн бүлгийн чуулга уулзалт, АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтыг тус бүр зохион байгуулах гэж байна. Дэлхийн засаглал "Азийн цаг үе"-д орлоо, Азийн орнууд илүү идэвхтэй ач холбогдол үзүүлэхийг Олон улсын хамтын нийгэмлэг хүсэж байгаа. Хятадын тал Камбож, Индонез, Тайланд улстай хамтаар энх тайван, хөгжлийн төлөөх Азийн орнуудын уриалгыг дэлхий нийтэд мэдрүүлж, олон талт үзлийг дэмжиж буйгаа илэрхийлэн, бүс нутаг болон дэлхий нийтэд тогтвортой байдлын хүлээлтийг бий болгож, дэлхийн нийтийн сорилтыг ялан давахад шаардах Азийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэхийн тулд хичээх болно гэжээ.