ОХУ-д шинэ хориг арга хэмжээ авна
2022-05-09 10:28:55
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Цагаан ордон 5-р сарын 8-нд мэдэгдэл гаргаж, Америкийн тал ОХУ-д шинэ хориг арга хэмжээ авна гэжээ. Тодруулбал Оросын аж ахуйн нэгж болон хувь хүнд нягтлан бодох, маркетинг, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэхийг хориглох юм байна. 


Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, АНУ мөн ОХУ-ын нэгдүгээр суваг \ Channel One Russia\, ОХУ-ын телевизийн нэгдүгээр суваг \Russia’s Channel One television\, NTV телевиз зэрэг төрийн гурван мэдээллийн хэрэгслүүдэд хориг арга хэмжээ авах бөгөөд ОХУ-ын аж үйлдвэрийн салбарт илүү их экспортын хяналт тавих болно гэжээ. Хөдөлгүүр, бульдозер зэрэг аж үйлдвэрийн салбарт шаардлагатай бүтээгдэхүүнийг АНУ-аас Орос руу экспортлохыг хориглох юм. Уг хориг 5-р сарын 9-ээс эхлэн хэрэгжих аж. 


Хориг арга хэмжээнд мөн Орос, Беларусийн 2600 албан тушаалтанд визний хязгаарлалт тавьж, Газпром банкны 27 удирдах албан тушаалтныг багтаасан Оросын банкны удирдлагуудад хориг арга хэмжээ хэрэгжүүлэх юм байна. 


Долоогийн бүлгийн удирдагчид 8-ны өдөр “ОХУ-с авах нефтийн импортоо алхам дараатайгаа цуцлах” амлалт өгсөн хэмээн Цагаан ордны уг мэдэгдэлд дурджээ.