Эх орноо хамгаалах дайны ялалтын 77 жилийн ойн парад болов
2022-05-09 19:00:25
Share
Share this with Close
youtube WeChat

 

Орон нутгийн цагаар 5-р сарын 9-ны өдрийн 10 цагт ОХУ-ын нийслэл Москва хотод Орос улс эх ороо хамгаалах дайнд ялалт байгуулсны 77 жилийн ойд зориулсан цэргийн парад эхлэв. Энэ жилийн парадад 11 мянган цэрэг, офицер, 33 явган анги, хуурай замын 131 зэвсэг, техник оролцжээ. 

Явган анги нь ялалтын парадад олон удаа оролцсон Оросын Хуурай замын арми, Агаарын цэргийн хүчин, Тэнгисийн арми, Стратегийн пуужингийн анги болон Холбооны аюулгүй байдлын алба, Батлан Хамгаалах Яам, Онцгой Байдлын Яам зэргээс бүрджээ. 

Агаарын цэргийн үйл ажиллагааг цаг агаарын шалтгаанаас болж цуцлав. Улаан талбайд болсон парад бүтэн цаг үргэлжилжээ. Орос даяар Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Волгоград, Владивосток зэрэг нийт 28 хотод Ялалтын баярын цэргийн парад болжээ.