Тусламж хэрэгтэй байгаа Сирийн хүүхдийн тоо 6.5 саяыг давжээ


2022-05-09 10:20:47
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын хүүхдийн сан 8-ны өдөр хэлэхдээ: Сирид тусламж хэрэгтэй байгаа хүүхдийн тоо 6 сая 500 мянгыг давж, Сирийн хямрал гарсны 11 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна гэжээ.

Хүүхдийн сан тайландаа: Сирийн хямрал хараахан дуусаагүй байна. Зөвхөн энэ оны эхний гурван сард мөргөлдөөний хөлд гэмтсэн, амь үрэгдсэн хүүхдийн тоо 213 болсон байна. Сирийн хөрш орнуудад ойролцоогоор 5 сая 800 мянган хүүхдэд тусламж хэрэгтэй байна. Хүнс зэрэг амьдралын наад захын хэрэглээний үнийн хөөрөгдлөөс болж олон гэр бүр амьжиргаагаа залгуулахад хэцүүдэж байна гэжээ.

Хүүхдийн сан хэлэхдээ: тусламж шаардагдаж буй хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Харин хүмүүнлэгийн үйл ажиллагааны санхүүжилт буурч байдаг. Улс орнууд идэвхтэй туслалцаа үзүүлэхийг Хүүхдийн сан хүсэж байгаа бөгөөд Сирийн хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг холбогдох талуудад уриалж байна гэлээ.