Ираны дээд удирдагч Сирийн Ерөнхийлөгчтэй уулзав
2022-05-09 11:07:17
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-нд Ираны дээд удирдагч Хаменеи нийслэл Тегеранд айлчилж очсон Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзав. Хаменеи онцлон тэмдэглэхдээ, дайны явц дахь Сирийн тууштай эсэргүүцэл болон байгуулсан ялалт нь Сирийн олон улс дахь нэр хүндийг өсгөсөн  гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ: Ираны засгийн газар Сиритэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлж, хоёр орны харилцааг сайжруулахын төлөө урьд урьдынхаас илүү шаргуу ажиллах болно гэжээ.

Хаменеи хэлэхдээ, өнөөгийн Сири бол дайны өмнөх Сири биш юм, хэдийгээр Сири дайнаас өмнө сүйрээгүй байсан ч гэсэн одоо олон улсын хамтын нийгэмлэг Сирийг урьд өмнөхөөсөө илүү хүндэтгэж, Сирийг хүн бүр хүч чадлын илэрхийлэл хэмээн үзэж байгаа гэжээ.

Башар онцлон тэмдэглэхдээ: Дайны улмаас сүйрсэн хот балгадыг сэргээн босгож болно, гэхдээ улс орны үндэс суурь болон зарчмыг устгавал, дахин сэргээхийн аргагүй юм гэжээ. Иран болон Сирийн стратегийн харилцаа цаашид гүнзгийрч, улам бодитой болох болно гэж тэрээр онцолжээ.