"Украинд зэвсэг бүү өг, АНУ-аар бүү удирдуул" хэмээн уриалав
2022-05-10 11:41:44
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ тэргүүтэй НАТО Украин руу зэвсэг илгээсээр байгаа нь гал дээр тос нэмсэн хэрэг болж байна. Саяхан Францын "Улс ардын холбоо" улс төрийн намын Европын парламентын гишүүн Мариани Францын хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, АНУ-аар удирдуулахгүй байхыг" Францад уриалсан байна.

Европын парламентын гишүүн Мариани: Үнэндээ бид хэн нэгний дайнд оролцож байна. Одоо Францын дипломат харилцааг бүхэлд нь Европ, өөрөөр хэлбэл АНУ удирдаж байна. Бидний дипломат ажиллагаа юу вэ, Украинд зэвсэг өгөх явдал гэж үү? Украинд зэвсэг өгснөөр бид юу хүсээд байна вэ, Украинчуудыг сүүлчийн хүнээ хүртэл тулалдуулах явдал гэж үү? Энэ нь Оросыг шахаж, дараа нь ноён Байден биднийг европчуудаа дайнд явуулах сонирхолтой байгаа хэрэг үү гэжээ.