Ван Чишань БНСУ-ын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцов
2022-05-10 20:16:49
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 10-нд, БНСУ-ын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Ши Жиньпинь даргын тусгай төлөөлөгчийн хувиар БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёлийн тангараг өргөх ёслолд оролцсон бөгөөд түүнтэй хэлэлцээ хийжээ. 

Ван Чишань эн тэргүүнд Ши Жиньпин даргын дотнын мэндчилгээ, хүсэл зөгнөлийг уламжлав. Тэрээр, БНХАУ-БНСУ бол найрамдалт харилцаатай ойрын хөрш, хамтын ажиллагааны чухал түншүүд юм. Дипломат харилцаа тогтоосноос нааш хоёр орны харилцаа бүх талаар түргэн хөгжиж, нийтлэг ашиг сонирхол ирэх тусмаа нэмэгдсэн билээ. Өнөөгийн дэлхийн өөрчлөлт хувьсал болон урьд өмнө нь тохиож байгаагүй цар тахлын нөхцөлд хоёр талаараа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр орон, тэрчлэн бүс нутаг, дэлхий нийтэд чухал ач холбогдолтой юм. БНСУ-ын талтай хамтаар иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа улам сайн урагшлуулахад Хятадын тал бэлэн байна. Үүний тулд: Нэгд. Стратегийн зөвшилцөл болон өндөр дээд зиндааны хэлхээ холбоог эрчимжүүлэх ёстой. Хоёрт. Ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хөгжлийн стратегиа сайтар холбож, гол чухал салбар болон гуравдагч зах зээлийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ. Гуравт, геологийн байршил, хүмүүнлэг, соёл зэргийн давуу талаа сайтар бадруулж, дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой, БНХАУ-БНСУ-ын соёлын солилцооны жилийн арга хэмжээг ашиглан хоёр орны иргэд түмний найрамдлыг бэхжүүлэхэд тусгай араг хэмжээг сайтар зохион байгуулж, хоёр орны харилцааг эерэг эрч хүчээр сэлбэнэ. Дөрөвт, олон улсын болон бүс нутгийн асуудлаар зохицуулалт, зөвшилцлөө нэмэгдүүлж, олон талт үзэл, чөлөөт худалдааны системийг хамтаар хамгаалж, бүс нутаг, тэрчлэн дэлхийн хөгжил дэвшлийг ахиулна. Тавд, Солонгосын хойгийн үйл хэргээр зохицуулалтаа нэмэгдүүлж, эмзэг асуудлыг эвтэй зохицуулах зэргийг санал болгож байна гэжээ.

Юн Сук Ёл Ши Жиньпин даргад талархал, дотнын мэндчилгээг нь дамжуулахыг Ван Чишаниас хүссэн байна. Тэрээр, дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш БНСУ, БНХАУ-ын харилцаа асар түргэн хөгжиж, цар тахлын үеэр ч хоёр талт худалдаа шинэ рекорд тогтоосон юм. Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн боломжоор харилцан хүндэтгэсэн үндсэн дээр хоёр орны харилцаа холбоог улам нягтруулж, олон салбарын солилцоо, ажил хэрэгч хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, иргэдийн найрамдлыг бэхжүүлэн, улмаар хоёр орны харилцааны шинэ хуудсыг бичиглэхийг хүсэж байна. Хятад улстай зөвшилцөл, зохицуулалтаа эрчимжүүлж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжлийг хамтаар ахиулахад БНСУ-ын тал бэлэн гэжээ.