Ван И "Дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжих найзуудын бүлэг"-ийн видио чуулганд оролцов
2022-05-10 10:10:36
Share
Share this with Close
youtube WeChat


5-р сарын 9-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И "Дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжих найзуудын бүлэг"-ийн видио чуулгын нээлтийн аргах хэмжээнд оролцож үг хэллээ.

Ван И: Өнгөрсөн оны 9-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлсэн нь хөгжлийн асуудалд илүү их анхаарал хандуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалан, дэлхийн хөгжлийг ахиулах түншийн харилцааг эрчимжүүлж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, тогтвортой хөгжлийн 2030 оны зорилтоо биелүүлэхэд чухал түлхэц болгохыг хүссэн юм гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ: Дэлхийн хөгжлийн санаачилга олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй дэмжлэгийг олж, 100 гаруй улс орон дэмжиж буйгаа илэрхийлэн, 53 улс "Найзуудын бүлэг"-т нэгдсэн байна, Хятад улс дэлхийн хөгжлийн санаачлагч байж, цаашид ч олон бодит арга хэмжээ авч дэлхийн хөгжлийг дэмжих болно гэжээ.

"Дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжих найзуудын бүлэг"-г НҮБ-д Хятадын тал санаачлан байгуулжээ.