Гадаад худалдааг тогтвортой байлгана
2022-05-10 22:31:37
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо саяхан хуралдаж, өнөөгийн эдийн засгийн байдал, эдийн засгийн ажилд дүн шинжилгээ хийжээ. Хуралдаанаар цар тахлаас урьдчилан сэргийлж, эдийн засгаа тогтворжуулан, хөгжлийн аюулгүй байдлыг баталгаажуулах ёстой хэмээн  онцолсон бөгөөд гадаадад өндөр түвшинд нээлттэй байлгахыг тууштай баримталж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн Хятадад бизнес эрхлэхэд тус дөхөм үзүүлэх шаардлагыг идэвхтэй хүлээн авч, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын үндэс суурийг тогтворжуулах шаардлагатай байна гэжээ. Үүнтэй холбоотойгоор эдийн засагчид 7-ны өдөр хэлэхдээ, эдийн засгаа тогтворжуулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн энэ оны товлосон зорилтоо биелүүлэхийн төлөө зүтгэж байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлт, нээлттэй эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Тоо баримтаас үзвэл, энэ оны 3-р сарын эцсийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 188 тэрбум  ам.долларт хүрч, ерөнхийдөө тогтвортой байдлаа хадгалж, дэлхийд нэгдүгээрт орж байна. Үүний зэрэгцээ, Хятадын бараа  бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ нь олон жил дараалан дэлхийд нэгдүгээрт орж байгаа бөгөөд 2021 онд 30 хувиар нэмэгдээд 6 их наяд 50 тэрбум ам.долларт хүрчээ. Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн байнгын зөвлөлийн орлогч дарга Жан Шяочян мөн өдрийн семинар дээр хэлэхдээ, даяаршлын эсрэг чиг хандлага өнөөгийн дэлхийн үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээнд нөлөөлж байгаа боловч Хятад улс гадаадад нээлттэй байлгах, гадаад худалдаа гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах талаар мөн стратегийн чанартай давуу талтай гэдийг эдгээр үзүүлэлтүүд харуулж байна гэжээ. Тэрээр гадаад худалдаагаар жишээ болгон сэтгэгдлээ хуваалцлаа: “Жишээлбэл бидний худалдааны түнш улам олон талт болж байна. Онцлон дурдахад энэ жил  Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн гэрээ буюу RCEP албан ёсоор хэрэгжсэн. RCEP  өргөн агуулгатай, харьцангуй өндөр түвшний бөгөөд одоохондоо дэлхийн хамгийн том цар хүрээтэй олон талт гэрээ юм. Ачаа тээвэр, бараа бүтээгдэхүүний худалдааны хувьд ч гаалийн татварын хөнгөлөлт ихтэй, барааны худалдааны 90 гаруй хувийг гаалийн татвараас чөлөөлсөн байна. Тиймээс RCEP-ийг хэрэгжүүлсний дараа энэ онд худалдааны түншүүдийн импорт, экспортын хэмжээ үргэлжлэн өснө. Энэ оны эхний улиралд АСЕАН нь ЕХ-г давж, дахин Хятад улсын хамгийн том худалдааны түнш боллоо. Энэ бол манай гадаад худалдаа тогтвортой хөгжихийн  шинэ орон зай юм. ”
2021 онд Хятад улс 174 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан нь 2020 оныхоос 20%-иар өссөн үзүүлэлт юм. Энэ оны эхний улиралд гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ 59 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 32%-иар өссөн байна. Хятад дахь Германы Бизнес холбоо болон Хятад дахь Америкийн Бизнес холбооны саяхан гаргасан тайлангаас үзвэл, Германы хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн 71%, Америкийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн 2/3 нь Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлжээ. Жан Шяочян хэлэхдээ, энэ нь Хятадын үйлдвэрлэлийн гинжин хэлхээний давуу тал, ялангуяа асар том зах зээлийн татах хүчийг харуулж байгаа гэжээ.
Автомашины салбараар авч үзвэл, өнгөрсөн онд дэлхий даяар 82.7 сая автомашин борлуулагдсанаас Хятадад 26.5 сая автомашин борлуулагдсан нь дэлхийн автомашины борлуулалтын 32 хувийг эзэлжээ. Жан Шяочян хэлэхдээ, Америкийн General Motors болон Германы Volkswagen-ийн Хятад улс дахь борлуулалт нь эдгээр компаниудын дэлхийн зах зээл дэх борлуулалтын 46%, 37%  хувийг тус тус эзэлж, Японы Хонда, Германы BMW-гйин холбогдох үзүүлэлт тус тус 34%, 37% хувийг эзэлжээ. Шинэ эрчим хүчний автомашины хувьд Хятад улс өнгөрсөн онд 3 сая 550 мянган автомашин борлуулсан нь дэлхийн уг үзүүлэлтийн  53 хувийг эзэлжээ. Жан Шяочян хэлэхдээ, “Германы BMW компани энэ оны 2-р сард хөрөнгөө 27.9 тэрбум юаниар нэмэгдүүлэх замаар  BMW Brilliance-ийн эзэмшлээ 50% -иас 75% болгосон бөгөөд Хятадын түнштэйгээ хамтран ажиллах хугацааг 2040 он хүртэл сунгахаа мэдэгджээ. Энэ бол Хятад улс үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсний бодит үр дүн юм.  Хэдхэн хоногийн өмнө, Шэнь-Янгийн аж үйлдвэрлэлийг дахин эхлүүлсний хоёр дахь өдөр BMW Brilliance компани Дадун дахь үйлдвэрт бүтээгдэхүүнээ шинэчлэх төслийг албан ёсоор нээлээ. Эдгээр нь, Хятад улсын тахал өвчнөөс урьдчилан сэргийлж хянах болон эдийн засаг нийгмийн хөгжлийг ерөнхийд нь зохицуулах чадварт, мөн түүнчлэн Хятадын зах зээлд гадаадын компаниуд итгэлтэй байгааг харуулж байна.”

Жан Шяочян хэлэхдээ, эдийн засгаа тогтворжуулж, эдийн засаг нийгмийн хөгжлийн энэ оны товлосон зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн чармайх бөгөөд гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хувь нэмрээ оруулах  итгэл, нөхцөл бидэнд байгаа гэжээ.
“Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааг сайжруулах хэлэлцээ”-г цаашид эрчимжүүлж, RCEP-ийг дээд түвшний эдийн засгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болгохыг Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн дэд дарга Жү Гуан-Яо санал болгов. 

“Бид RCEP-ийн чанар, хамрах хүрээг цаашид хэрхэн сайжруулах талаар нарийн судлах хэрэгтэй. Үүний зэрэгцээ Хятад-Европын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг дэмжинэ.  Бид геополитикийн хүчин зүйлийн сөрөг нөлөөллөөс гарахын тулд үр дүнтэй арга бодлого авч хэрэгжүүлэн, Бүс ба Замын бүтээн байгуулалтын бэлгэдэл болсон төсөл буюу Хятад Европын ачааны галт тэрэгний хэвийн, үр ашигтай үйл ажиллагааг баталгаажуулах ёстой. Үүний зэрэгцээ Хятад, Америкийн хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээний тухай хэлэлцээг сэргээхийг дэмжинэ.”