Унгарын шинэ ерөнхийлөгчид баяр хүргэв
2022-05-10 19:30:13
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 10-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Каталин Новактай утсаар ярьж, Унгар Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэжээ.

Ши Жиньпин: Сүүлийн жилүүдэд Хятад-Унгарын харилцаа өндөр түвшинд хөгжиж ирлээ. Хоёр орны өндөр зиндааны хэлхээ холбоо нягтарч, олон салбарын хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоон, олон улсын болон бүс нутгийн үйл хэргээр нааштай хамтарч ажилласан юм. Хятад-Унгарын харилцааны хөгжлийг би чухалчилдаг бөгөөд тантай хамт хоёр орны улс төрийн итгэлцэл болон уламжлалт найрамдлыг улам бэхжүүлж, хоёр талт харилцаа, тэрчлэн “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах, Хятад-Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа зэргийн хүрээн дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, улмаар Хятад-Унгарын иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд бэлэн байна.