Коммунист залуучуудын эвлэлийн 100 жилийн ойн хурал эхэллээ
2022-05-10 10:29:05
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Коммунист залуучуудын эвлэл байгуулагдсан 100 жилийн ойг тэмдэглэх хурал 5-р сарын 10-нд Бээжин хотын Ардын их хурлын ордонд болж Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд оролцож үг хэллээ. 

1921 оны 7-р сард дундаж нас нь 28-тай 13 төлөөлөгч ХКН-ын анхны бүгд хуралд оролцож, Хятадын Коммунист Нам байгуулагдсаныг тунхагласан юм. ХКН-ын удирдлага дор Хятадын Коммунист залуучуудын эвлэл 1922 онд байгуулагдав. Саяхан нийтэлсэн "Шинэ цаг эриний Хятадын залуучууд" цагаан номд 2021 оны эцэс болтол Хятадын Коммунист залуучуудын эвлэлийн гишүүний нийт тоо 73.7 саяд хүрснийг тэмдэглэжээ.