Хятад, Францын төрийн тэргүүн нар утсаар ярьжээ
2022-05-10 22:02:23
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 10-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьжээ. 

Ши Жиньпин: Өнгөрсөн таван жилд эрхэм ерөнхийлөгч тантай нягт хэлхээ холбоотой ажиллаж, Хятад-Францын харилцааг идэвхтэй хөгжүүлэн, хоёр талт хамтын ажиллагааг баялаг амжилтад хүргэж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг асуудлаар том гүрнүүдийн хариуцлагат байр суурь суурийг харуулж ажилласан юм. Урьд өмнө нь байгаагүй том өөрчлөлт хувьсгалын өмнө Хятад, Франц НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, бие даасан том гүрний хувиар чухал үүрэг гүйцэтгэж, харилцан хүндэтгэн, хоёр талт, Хятад-Европ, тэрчлэн олон улсын түвшинд зохицуулалтаа нэмэгдүүлэх ёстой. Хятад-Европын харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх нь улс орнуудын ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ гэжээ. 

Эммануэль Макрон: Франц, Хятад дипломат харилцаа тогтоосон цагаас нээлттэй үзэл баримтлалын дагуу харилцаагаа хөгжүүлж ирсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг баялаг амжилт тогтоосон бол ирэх таван жилд хөдөө аж ахуй, агаарын тээвэр, иргэдийн хэрэглээний цөмийн эрчим хүч, хүмүүнлэг зэрэг салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах зэргээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, улмаар Франц-Хятадын харилцааг улам сайн амжилтад хүргэхэд Францын тал бэлэн байна гэжээ. 

Хоёр орны төрийн тэргүүн нар бас Украины нөхцөл байдлаар санал солилцсон бол холбогдох талууд Орос, Украин энхийн хэлэлцээ хийхийг дэмжих ёстой хэмээн санал нэгтэй үзжээ.