Тянь Жөү-4 ачааны сансрын хөлөг амжилттай хөөрлөө
2022-05-10 10:17:08
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 10-ны үүрээр Хятадын Тянь Жөү-4 ачааны сансрын хөлөг Ши Чан хиймэл дагуул хөөргөх төвийн Вэнь Чан хөөргөх талбайгаас амжилттай хөөрчээ. Ийнхүү Хятад улс сансрын станцын байгуулалтын 2022 оны ажлаа амжилттай биелүүлж, Хятадын сансрын станц байгуулалтын нэгэн чухал явц боллоо.

Сансрын станц байгуулах ажил эхэлснээс хойш Тянь Жөү-4 анх удаагаа хөөрч буй нь энэ юм. Тянь Жөү-4 пуужин хөөргөх төвд хүргэгдэж ирээд сар болоогүй сансарт амжилттай хөөрсөн нь Хятадын пуужин хөөргөх чадвар, хурд, мөн хүчин чадлыг тод харуулж чаджээ.

Эх сурвалжаас үзвэл, Вэнь Чан хөөргөх талбай нь энэ жилд мөн сансрын станц байгуулах ажилд шаардагдах Вэнь Тянь туршилтын бүхээг, Мэн Тянь туршилтын бүхээг, Тянь Жөү-5 ачааны сансрын хөлгийг ч хөөргөх болно. Ингэснээр Хятадын сансрын станц байгуулах ажил бүрэн дуусаж, түүхэн хуудсанд бичигдэх болно.