“НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц”-ыг үндэслэн байгуулагч талуудын 15-р чуулган нээгдэв
2022-05-10 19:47:42
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, “НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц”-ыг үндэслэн байгуулагч талуудын 15-р чуулган (COP15)тухайн нутгийн цагаар 5-р сарын 9-нд баруун Африкийн Кот-д'Ивуарын эдийн засгийн нийслэл Абиджан нээгджээ. 

Хоёр долоон хоног үргэлжлэх эл чуулганаар одоогоос 2030 он хүртэлх хугацаанд муудаж цөлжиж байгаа 1 тэрбум га газрын экологийг сэргээх асуудлыг авч хэлэлцэх бөгөөд ган гачиг болон газар шорооны тогтвортой засаглалын тухай удирдагчдын чуулга уулзалт, холбогдох сайд нарын хэмжээний хуралдаан зэргийг зохион байгуулж, Африкийн орнуудын төрийн тэргүүн, засгийн газрын өндөр албан тушаалтан болон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг урьж, цаг уурын өөрчлөлт, цөлжилт болон биологийн олон янз байдал зэргийн асуудлаар санал солилцох юм.