Шольц, Макрон нар уулзав
2022-05-10 11:52:08
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-нд Германы канцлер Шольц саяхан амжилттай улиран сонгогдсон Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой Берлинд уулзав.

Шольц хэлэлцээ хийснийхээ дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Макрон дахин амжилттай улиран сонгогдсонд баяр хүргэж, Франц энэ удаагийн сонгуулийн явцад Европыг дэмжих тодорхой шийдвэр гаргасан байна гэжээ. Хүчирхэг, бие даасан Европын хүрээнд хамтран ажиллаж байж л өнөөгийн том сорилтуудыг хоёр улс амжилттай даван туулж чадна гэдэгт Герман, Франц хоёр эртнээс итгэж ирсэн ажээ.

Шольц хэлэхдээ, Макрон дахин улиран сонгогдсоныхоо дараа, Германыг айлчлалынхаа эхний улс болгосон нь нэр төрийн хэрэг юм. Үүний зэрэгцээ энэхүү төрийн айлчлал нь "Европын өдөр"-тэй давхцаж байгаа явдал бас онцгой ач холбогдолтой гэжээ.

Шольц Украины мөргөлдөөний асуудлаар, Украиныг дэмжиж байгаа байр сууриа дахин илэрхийлж, "Украин бол Европын том гэр бүлийн нэг хэсэг юм, бид бие биенээ харилцан дэмжиж, Украины талд зогсож байх болно" гэжээ.