Асуудлаа яриа хэлэлцээгээр шийдэхийг уриалав
2022-05-10 10:21:46
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 9-ний өдөр ХТРТ-ын сэтгүүлч Шри Ланкийн Ерөнхий сайд Махинда Ражапакса огцорсон асуудлаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчтэй ярилцлаа. Хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Хак хэлэхдээ: Тулгамдаж буй асуудлаа шийдэхийн тулд яриа хэлэлцээ хийхийг НҮБ Шри Ланкийн талуудад уриалж байна гэлээ.

Тэрээр хэлэхдээ: Махинда Ражапакса тушаалаасаа огцорсон асуудалд бид анхаарал тавьж байна. Шри Ланкийн талууд улс орон, ард түмнийхээ эрх ашгийг чухалчлан үзэж, тулгамдаж буй асуудлаа яриа хэлэлцээгээр шийдэхийг дэмжих болно гэжээ.

НҮБ мөн Шри Ланкад болж буй жагсаал, үймээнд санаа зовж буйгаа илэрхийлж, энэ бүхэнд тэвчээртэй хандахыг эрх баригчдад уриаллаа.