Тайванийн асуудлыг улс төрийн тоглоом болгож буй нь галаар наадаж буй хэрэг
2022-05-11 10:37:12
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн департаментын вэб сайт “АНУ-Тайванийн харилцааны баримтуудын жагсаалт”-аа шинэчилсэн хэрэгт холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 10-ны өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ: Түүхийг дур мэдэн өөрчилж болохгүй, баримтыг үгүйсгэж, үнэн мөнийг гуйвуулж болохгүй юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Дэлхийд ганц Хятад улс байдаг, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэгэн хэсэг, БНХАУ-ын засгийн газар бол бүхэл бүтэн Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, олон улсын харилцааны хүлээн зөвшөөрөгдсөн зарчим юм гэжээ. 

Хятад, Америк хоёр орны хамтарсан гурван мэдэгдэлд Америкийн тал Тайванийн асуудал болон Нэг Хятадын зарчмын талаар хатуу амлалт өгсөн. Одоо Америкийн тал “АНУ-Тайванийн харилцааны баримтуудын жагсаалт”-г засаж шинэтгэж буй нь амлалтаасаа буцаж буй хэрэг юм. Тайванийн асуудлаар улс төрийн тоглоом хийж, Тайваний хоолойн өнөөгийн байдлыг өөрчлөхөөр санаархаж буй нь галаар наадаж буй хэрэг юм хэмээн тэрээр хэллээ.