Инфляцитай тэмцэх нь АНУ-ын холбооны засгийн газрын тэргүүлэх чиглэл юм гэв
2022-05-11 11:22:07
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 10-нд АНУ-ын ерөнхийлөгч Байден хэлэхдээ: Инфляцийн эсрэг тэмцэх нь холбооны засгийн газрын тэргүүлэх зорилт юм гэжээ.

Байден ажил олгогч болон ажилчдын зардлыг бууруулах зэрэг инфляцийн эсрэг тэмцэх Ардчилсан намын төлөвлөгөөг танилцуулж, томоохон компаниуд болон өндөр орлоготой хүмүүс татварыг шударгаар төлөхийг шаардсан байна. Байден хэлэхдээ: Инфляцийг даван туулахын тулд ханган нийлүүлэгчдийн зардлыг бууруулах шаардлагатай юм, иймээс холбооны засгийн газар илүү олон ачааны машины жолооч ажиллуулахаар төлөвлөж байгаа, ингэснээр ачаа бараа хүргэх хугацааг багасгаж, үйлдвэрлэгчдийн зардлыг ч бууруулах болно гэжээ.

2022 оны АНУ-ын завсрын сонгуулийн үеэр Ардчилсан намынханд тулгарах хамгийн том сорилтуудын нэг бол инфляци юм. Дотоодын асуудлыг шийдэж байгаа Байдены арга хэлбэрийг шүүмжлэх үедээ Бүгд найрамдахчууд инфляцийн асуудлыг ашигладаг. Харин Байдены засгийн газар нийлүүлэлтийн гинжин хэлхээний асуудал, үргэлжилж буй цар тахал болон Орос-Украины мөргөлдөөн зэргийг инфляцийн шалтгаан гэж үзэж байна.