Мөрөөдлөө биелүүлж яваа залуу
2022-05-11 14:20:30
Share
Share this with Close
youtube WeChat

  

Олонх хүмүүс хүүхэд байхдаа хүсэж мөрөөдөж байсан зүйлээ насанд хүрээд мартах нь бий. Зарим нь бүр хүүхэд насны хүсэл мөрөөдлөө хааяа нэг өхөөрдөн дурсдаг нь ч бий. Гэхдээ хүүхэд насны мөрөөдөл зөвхөн хүүхэд насандаа үлдэх биш, харин биеллээ олсон үлгэр жишээ зөндөөн байдаг. Багаасаа электрон бүтээгдэхүүн оролдох дуртай Лян Жэнвэй 2016 онд дунд сургуулиа дүүргээд цаашид юу сурахаа бодож явснаа нэгэнт дронтой холбоотой мэдээллийг олж хараад бага насны хүсэл мөрөөдөл нь болсон технологийн гайхалтай мэдрэмж түүний сэтгэлийг яахын аргагүй татжээ. Тэгээд тэрээр Хятадын Гуанжөү хотын нэгэн техникийн коллежид дроны мэргэжлээр сурч, дронтой холбоотой үйлсийн аянаа эхлүүлжээ.  

Сурах явцад, зөвхөн дронд дур сонирхолтой байгаад болох биш, харин нисгэж чадахаар барахгүй онолоос дизайны загварчлал, угсрах, засвар үйлчилгээ хийх, цаашлаад нислэгийн автомат програмчлал гээд дронтой холбоотой маш олон агуулга байдгийг тэрээр ойлгож мэдсэн юм.  

Шантаршгүй урам зориг, уйгагүй хичээл зүтгэлээр Лян Жэнвэй тус сургуулийнхаа дроны тэмцээний багийн ахлагч болсон бөгөөд үе шаттай шалгаруулалтыг дамжаад сургуулиа төлөөлөн дэлхийн хэмжээний том тэмцээн -ОХУ-ын Казань хотод болох “Ирээдүйтэй ур чадварын тэмцээн”-д оролцохоор сонсогджээ. Бэлтгэл сургуулилт маш ширүүн явагдсаар байв. "Хоёр цаг угсарч, хоёр минут нисгэх" сорилтыг Лян Жэнвэй байн дахин туршсаар байж, өдөрт 4-5 цаг л унтдаг байсан ч тэмцэнд оролцох урам зориг итгэл дүүрэн байлаа.  

Хүсэл мөрөөдөл, ур чадвараа тууштай эрэлхийлсээр 2019 оны 8-р сард 18 настай Лян Жэнвэй дэлхийн хэмжээний том тэмцээн--ОХУ-ын Казань хотод болсон “Ирээдүйтэй ур чадварын тэмцээний дроны тусгай төрлийн тэмцээн”-д оролцож, мөнгөн медалиар энгэрээ мялаалгаж билээ.  

Сургуулиа төгсгөсний дараа Лян Жэнвэй бие даасан дронг судлан бүтээх инженер, дроны заан сургалтын хэрэгслийг боловсруулах, тэмцээний төслийн судалгааг голчлон хариуцах зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгэжээ. Өмнө нь тэмцээнд оролцогч байснаа одоо хянагч, судлан бүтээгч болж явахдаа Лян Жэнвэй өөрийн хийж буй үйлстээ улам илүү итгэл зоригтой болжээ.  

Ирээдүйд Лян Жэнвэй дроны автомат програмчлалын хөгжүүлэлтийн хэрэглээг гүйцэтгэхийг найдаж байна. Тэр үед хүний хүрэхгүй өндрөөс мартагдашгүй дурсамжаа дүрс болгон мөнхлөх боломжийг илүү олгох байх аа.  

Ренчинсоо