Ши Жиньпин ХКЗЭ-д хандан үг хэлэв
2022-05-11 17:15:56
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Коммунист залуучуудын эвлэл байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ 5-р сарын 10-нд Бээжинд болж, Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин үг хэлэв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, залуусын хувь заяа ердөө цаг эринтэй нягт холбоотой байдаг. Зуун жилийн турш Хятадын Коммунист залуучуудын эвлэл үүрэг хариуцлагаа ухамсарлан, үе үеийн залуучуудыг удирдан дагуулж итгэл үнэмшлийг нь бат болгож, үндэстний тусгаар тогтнол, ард түмнийг чөлөөлөх, улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ аз жаргалтай байлгахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм гэжээ.“Цаг эрин улирсаар боловч үе үеийн залуус өв уламжлалаа хадгалж ирлээ. Зуун жилийн турш Хятадын Коммунист залуучуудын эвлэл ХКН-тай сэтгэл нэгтэй тэмцэн, эвлэлийн гишүүдтэй эв санаагаа нэгтгэн, нам ард түмний төлөө чин үнэнчээр зүтгэн, залуу насаа үндэстний сэргэн мандалд зориулж, яруу алдраа түүхийн хуудсанд сийрүүлсэн юм. Хятадын Коммунист залуучуудын эвлэл нь Хятадын залуучуудын хөдөлгөөний тэргүүлэгч, намын шударга туслагч, найдвартай бэлтгэл хүчин мөн гэдийг түүх практик бүрэн нотолж байна.”

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, зуун жилийн замналд залуучууд эрч хүчээ гайхуулсаар ирлээ, Хятадын мөрөөдлийг биелүүлэх түүхийн буухиа гүйлтэд залуус зоригтой зүтгэх ёстой гэжээ.  “Цаг эрин түүхийн үүрэг хариуцлагыг залууст даалгадаг. Шинэ эриний Хятадын залууст боломж тохиож, чухал үүрэг хариуцлага тээгдэж байгаа бөгөөд авьяас чадвараа гаргах индэр туйлын өргөн том, мөрөөдлөө биелүүлэх ирээдүй туйлын  гэгээн саруул байгаа. ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээн дээр хүүхэд залуучуудын эвлэлийн төлөөлөгчид нам эх орныхоо төлөө зүтгэх амлалтаа хийж байсан юм. Энэ бол шинэ эриний Хятадын хүүхэд залуусын хэв маяг, намын залуучуудын байгууллагын бүрдүүлэх шаардлагатай дүр төрх юм.   ”

Шинэ замналд залуучуудын байгууллагын эв санааг хэрхэн нэгтгэж, зохион байгуулан дайчилж,  хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтдоо хүрэх, Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө чармайх нь шинэ эриний Хятадын залуусын хөдөлгөөн, залуусын ажлын хоёр том чухал асуудал юм.  Хятадын Коммунист залуучуудын эвлэл удирдан зохион байгуулж, үйлчлэх чадвараа нэмэгдүүлж, залуусыг хүсэл мөрөөдөлтэй, хайр хариуцлагатай, тэсвэр хатуужилтай, тэмцлийн зоригтой шинэ эриний сайн залуучууд болгохыг хичээх хэрэгтэй. Залуучуудын эрч хүч, оюун ухаан, хөлс хөдөлмөрөөр сайн сайхан ирээдүйг цогцлон байгуулах ёстой гэж Ши Жиньпин онцоллоо.