Орон нутгийн цагаар 5-р сарын 11-нд Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгдэхдээ: Шинэ Зеланд улс 10-р сард хилээ бүрэн нээх байсныг урагшлуулаад 7-р сарын 31-ний шөнө бүрэн нээхээр болов гэжээ. Энэ нь Шинэ Зеландад нэвтрэхийн тулд эрхбиш виз авах ёстой жуулчид, гэр бүлүүд болон оюутнууд визний мэдүүлгээ өгч, улмаар виз олгосны дараа Шинэ Зеланд руу нэвтэрч болно гэсэн үг юм.
5- сарын 1-ний шөнөөс Шинэ Зеланд улс харилцан визгүй зорчиж болох улс орны жуулчид болон хүчинтэй виз бүхий бусад орнуудын жуулчдыг хорио цээрийн дэглэмгүйгээр нэвтрэхийг зөвшөөрөв.