Сансрын уудамд ноёрхол тогтоохгүйг шаардав
2022-05-11 16:47:46
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 10-нд Хятад улсын Зэвсэглэлийг хорогдуулах асуудал хариуцсан сайд Ли Сун Женев дэх Үндэстнүүдийн ордонд болсон НҮБ-ын “Сансрын уудам дахь хариуцлагатай үйл ажиллагааны журам” сэдэвт нээлттэй ажлын хуралдаанд оролцов. Ли Сун сансрын уудам дахь аюулгүй байдлын чиг хандлага хийгээд сансрын уудамд зэвсэглэл хөөцөлдөхөөс сэргийлэх зэрэг асуудлаарх Хятад улсын үзэл баримтлалыг тодорхойлж, сансрын уудам дахь хамтын бөгөөд түгээмэл аюулгүй байдлыг хамгаалахын тулд идэвхтэй хичээл зүтгэл гаргахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалав. Тэрбээр: Хэт том гүрэн нь сансрын уудмыг ноёрхохгүй байх, “Сансрын уудамд давамгайлах”-ыг эрэлхийлэхгүй байх амлалт хийх нь “Сансрын уудам дахь хариуцлагатай үйл ажиллагааны журам”-ын хамгийн эхний журам байх ёстой хэмээн онцлов.

Сансрын уудам нь хүн төрөлхтний аюулгүй байдал, аз жаргалд салшгүй холбоотой. Задгай сансрын салбарт хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын онцлог шинж хамгийн илэрхий юм гэж Ли Сун хэллээ. “Түүхийн болон бодит байдлаас авч үзвэл, сансрын уудамд зэвсэглэл хөөцөлдөх нь сансрын уудмыг ноёрхох зорилготой хэт том гүрний оролдлогоос үүдэлтэй.  Энэ бол сансрын уудамд удаан хугацаагаар эргэлдэн тогтсоор буй ‘Дамоклийн сэлэм’ юм. Хүйтэн дайн дуусаад  30 жил болсон боловч зарим орон хүйтэн дайны сэтгэхүйд баригдан, сансрын уудамд ганц талаасаа стратегийн давамгай байдлыг олохоор оролдож буй нь олон улсын стратегийн тогтвортой байдалд ноцтой сөрөг нөлөө авчирж, сансрын уудам дахь энх тайван, аюулгүй байдалд урт хугацааны заналхийлэл учруулж байна. Сансрын уудамд зэвсэглэх, зэвсэглэлээр өрсөлдөхөөс  сэргийлэх нь сансрын уудмыг энхийн, амар амгалан, тогтвортой байдалд ашиглахын чухал урьдач нөхцөл мөн.”

“Сансрын уудам дахь хариуцлагатай үйл ажиллагаа”-ны тухай олон улсын яриа хэлцэл нь хэдэн талын зарчмыг мөрдөх ёстой гэж Ли Сун онцлов. “Нэгд, сансрын уудам дахь хамтын бөгөөд түгээмэл аюулгүй байдлыг хамгаалах. Сансрын уудам дахь хүчин чадвараараа хамгийн том орон нь үүнд онцгой үүрэг хариуцлагыг хүлээх ёстой. Ямарваа улс орон тухайн орныхоо аюулгүй байдлыг бусад орны найдваргүй байдалд суурилуулах ёсгүй, сансрын уудамд том гүрнүүдийн өрсөлдөөн, бүлэглэлийн улс төр, фракцийн сөргөлдөөн хийх ёсгүй. Улс орнууд хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл ойлголтыг баримталж, хамтын, ерөнхийлсөн, хамтран ажиллах, тогтвортой дэлхийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг бий болгож, хамтын ажиллагаагаар сансрын уудам дахь аюулгүй байдалд нүүрлэсэн тал бүрийн заналхийллийн эсрэг тэмцэх хэрэгтэй. Хоёрт, сансрын уудамд зэвсэглэл хөөцөлдөхөөс сэргийлэн хориглохын үндсэн зорилтыг баримтлах. Сансрын уудам дахь зэвсэглэлд хяналт тавих шинэ гэрээг хэлэлцэн тогтоохыг дэмжих эсэх нь ямар нэг орны сансрын уудам дахь үйл ажиллагаа нь хариуцлагатай эсэхийг харуулах шалгуур юм. Гуравт, сансрын уудам дахь аюулгүй байдал хийгээд энхийн зорилготой ашиглахын харьцааг тэнцвэржүүлж, улс орнууд сансрын уудмыг энхийн зорилгод ашиглах тэгш эрхтэй байх, ялангуяа хөгжиж буй орнууд болон сансар судлалын салбарт шинээр гарч ирж буй орнуудын ашиг тусыг баталгаажуулах хэрэгтэй. Үзэл суртлын хэлбүү үзэл, давхар стандарт, ганц талын хориг тавихаа орхиж, “аюулгүйн заналхийлэл” зэрэг шалтгийг хэтрүүлэн ашиглаж бусад орны сансрын уудмыг энхийн зорилгод ашиглах үйл ажиллагааг харшлан хориглохоос зайлсхийх ёстой. Дөрөвт, олон талт үзэл баримтлалыг баримталж, иж бүрэн, зохицуулалттай хариу арга хэмжээ авч, сансрын уудмын олон улсын засаглалд НҮБ үндсэн индрийн үүргийг гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж, сансрын уудмын тухай олон улсын дүрэм тогтоох үйл явц дахь өргөн хүрээний оролцоо, шударга, бүх талын, хүртээмжтэй байдлыг хангахыг баталгаажуулж, цөөн хэдэн улс өөрийн хүсэл зорилгоо бусдад албаар тулгахаас зайлсхийх ёстой.”

Ли Сун хэлэхдээ, “Хиймэл дагуулын эсрэг шууд өгсөх эвдлэгийн шинж чанар бүхий пуужингийн туршилт”-ыг дахин хийхгүй гэдгээ АНУ саяхан зарласныг Хятадын тал анзаарсан гэв. “Сансрын уудамд зэвсэглэл хөөцөлдөхөөс сэргийлэх зорилтыг биелүүлэхэд үнэнхүү тустай зэвсгийн хяналтын бүх санаачилгуудыг бид сайшаана. Гэхдээ зэвсэглэлийг хорогдуулах хуурмаг нэрээр ганц талын цэргийн давамгай байдлаа өргөжүүлэхийг зорьсон аливаа оролдлогыг эсэргүүцнэ. АНУ-ын санаачилгад нь холбогдох зэвсгийг судлан бүтээх, үйлдвэрлэх, байрлуулах, хэрэглэх тухай дурдаагүй бөгөөд бусад заналхийлэл хийгээд хиймэл дагуулын хэвийн нислэгийг сүйтгэх үйл ажиллагааны талаар дурдаагүй тул задгай сансрын салбарт нүүрлэсэн тал бүрийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай биш юм. Хятад улс, ОХУ-ын хамтран санаачилсан “Сансрын уудамд зэвсэг байрлуулах, сансрын уудам дахь биетэд зэвсгийн хүч хэрэглэх, хэрэглэхээр сүрдүүлэхээс сэргийлэх” төсөл нь сансрын уудам дахь аюулгүй байдалд дөхөм мөртөө үр дүнтэй шийдвэрлэх арга замыг хангаж, эдгээрийн дотор ‘Хиймэл дагуулын эсрэг шууд өгсөх эвдлэгийн шинж чанар бүхий пуужингийн туршилт’-ын асуудлыг шийдвэрлэх агуулга ч багтсан юм. Сансрын уудам дахь зэвсэглэлд хяналт тавих гэрээ хэлэлцээг зүйл бүрийн шалтгаар харшлахаа зогсоож, хариуцлагатай байр сууриар гэрээ хэлэлцээний үйл явцад нэгдэн оролцохыг бид холбогдох оронд уриалж байна.”

ХТРТ-ийн сурвалжлагч Жан Жинхао Швейцарын Женев хотоос мэдээлэв.