Америк, Оросын сөргөлдөөнд ЕХ хохирч байна
2022-05-11 15:44:33
Share
Share this with Close
youtube WeChat

Европын комисс ОХУ-д зургаа дахь ээлжийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх саналыг дэвшүүлжээ. Үүнд энэ оны эцэс гэхэд Оросын нефтийн импортыг бүрэн хязгаарлах зэрэг агуулга багтжээ. Швейцарын Жулиус Баер компанийн шинжээч Норберт Рюкер үзэж байгаагаар уг хориг арга хэмжээ нь нефтийн үнийг улам нэмэгдүүлж болзошгүй, харин ОХУ-д ямар нөлөө үзүүлэхийг хэлж мэдэхгүй байна гэжээ. 

Европын орнууд жилд ойролцоогоор 500 тэрбум шоо метр байгалийн хий хэрэглэдэг, үүний 45 хувийг, нефтийн хэрэглээний 30 хувийг Оросоос нийлүүлж байна. Өнөөгийн байдлаар ЕХ-с Орос улсад хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ нь Европын эдийн засагт ихээхэн хүндрэл авчирч, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэд хохирч байна. Олон Улсын Валютын Сан саяхан 2022 оны евро бүсийн ДНБ-ий өсөлтийн хурдыг 1.1 хувиар бууруулж, 2.8 хувь болгосон бөгөөд Герман, Франц, Итали зэрэг улсын эдийн засаг сөрөг өсөлттэй гарч магадгүй хэмээн таамаглаж байна.