Их гүрнүүд сансар огторгуйд ноёрхохгүй байх амлалт өгөхийг шаардав
2022-05-11 10:46:49
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 10-нд Хятадын Зэвсэг хураах ажил эрхэлсэн сайд Ли Сүн тэргүүтэй төлөөлөгчид Женев дэх Үндэстнүүдийн ордонд болсон НҮБ-ын "Сансар огторгуйн хариуцлагатай үйл ажиллагааны дүрэм"-ийн нээлттэй ажлын хэсгийн хуралдаанд оролцов. Элчин сайд Ли Сүн сансар огторгуйн аюулгүй байдал болон сансар огторгуйд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаарх Хятад улсын байр суурь, санал санаачилгыг тайлбарлаж, сансар огторгуй дахь нийтлэг болон бүх нийтийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө идэвхтэй ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав. Тэрээр онцлон тэмдэглэхдээ: "Сансар огторгуйн хариуцлагатай үйл ажиллагаа"-ны хамгийн чухал зүйл бол их гүрнүүд сансар огторгуйд ноёрхохгүй байх, мөн "сансар огторгуйн ноёрхлыг" эрэлхийлэхгүй байх талаар амлалт өгөх явдал юм гэжээ.

Ли Сүн хэлэхдээ: Сансар огторгуй нь хүн төрөлхтөний аюулгүй, сайн сайхан байдалтай нягт холбоотой юм, сансар огторгуйн салбар дахь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын онцлог шинж чанар нь маш товойм байдаг. Түүхэн болон практик талаас нь авч үзвэл, сансар огторгуйд зэвсэглэлээр хөөцөлдөх явдал нь сансар огторгуйд ноёрхох гэсэн их гүрнүүдийн оролдлогоос үүдэлтэй юм. Энэ бол сансар огторгуйд удаан хугацаагаар хий өлгөгдсөн "Дамоклийн сэлэм" юм. Хүйтэн дайн дууссанаас хойш 30 жил болж байгаа ч зарим улс орнууд хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээ баримталж, сансар огторгуйд ганц талын стратегийн давуу байдлыг эрэлхийлснээр, дэлхийн стратегийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, сансар огторгуйн энх тайван хийгээд аюулгүй байдалд байнгын аюул занал учруулж байна. Сансар огторгуйд зэвсэглэл болон зэвсгийн уралдаан өрнүүлэхээс урьдчилан сэргийлэх нь сансар огторгуйн энх тайван, амар амгалан байдал, тогтвортой ашиглалтыг хангах чухал урьдал нөхцөл юм гэжээ.