Хятад улс Монгол улсад цар тахлын эсрэг эд материалын тусламж үзүүллээ
2022-05-11 16:09:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад Монголын хилийн хамтарсан комиссын Хятадын талаас Монголын талд цар тахлаас урьдчилан сэргийлэх эд материалын тусламж үзүүлэх ёслол 5-р сарын 11-нд Эрээн хотын олон улсын үзэсгэлэнгийн төв болон Ганцмод боомтод зохион байгуулагдлаа.

Хятад Монгол хоёр улсын хилийн хамтарсан комиссын цар тахлын эсрэг хамтын ажиллагааны механизмын хүрээнд ӨМӨЗО-ны Бугат хот, Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Шилийн гол аймаг, Баянуур хот, Алшаа аймаг, Эрээн хот зэрэг аймаг хот Монгол улсын Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймаг болон Замын-Үүд сум зэрэг ӨМ-ын хөрш зэргэлдээ аймаг хотуудад PCR шинжилгээний аппарат, оношилгооны хайрцаг, эмнэлгийн маск, хамгаалалтын хувцас, тусгаарлалтын нүдний шил зэрэг цар тахлаас урьдчилан сэргийлэх 4 сая юанийн үнэ бүхий 16 нэр төрлийн эд материал хандивлажээ.

Монгол улсаас ӨМӨЗО-ны төв Хөххотод суугаа ерөнхий консул Батхуяг сэтгэгдлээ хуваалцлаа.

Ноднин жилээс хойш хоёрдох удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү хандивын ажиллагааны эд материалыг Эрээн болон Ганцмод боомтын ногоон гарцаар Монголын талд хурдан хугацаанд хүлээлгэн өгөх юм байна.



Отгонцэцэг Нандир