5-р сарын 12-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Пахор нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулж харилцан баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, 30 жилийн өмнө Хятад, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгш харьцан, харилцан ашигтай хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч, хүмүүнлэг соёлын солилцоо улам идэвхжиж, хоёр ард түмэнд бодит үр өгөөжөө өгч ирлээ. Цар тахлын эсрэг хоёр орны ард түмэн бие биенээ дэмжиж, Хятад, Словенийн гүн гүнзгий найрамдлыг гүйцэд харуулсан юм. Хятад, Словенийн харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчилж, Ерөнхийлөгч тантай хамтаар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор шинэ гараа болгож, "Бүс ба зам"-ыг хамтран байгуулж, хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад, Словенийн харилцааны хөгжилд шинэ эрч хүч нэмж, хоёр орон, хоёр ард түмэнд улам их үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.
Пахор хэлэхдээ, Хятад улсын олон салбарын үсрэнгүй хөгжилд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Словенийн, Хятадын харилцаа өнө эртний түүхтэй, 30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа асар их амжилт тогтоож, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж, мөс цасан спорт нь хоёр талын хамтын ажиллагааны шинэ онцлох салбар болсон байна. Словени ЕХ-ны гишүүн орны хувьд ЕХ-Хятадын харилцааг бэхжүүлэхийг идэвхтэй дэмжиж, хамтын ажиллагааны үр өгөөжийг хоёр хоёр, тэрчлэн олон улсын хамтын нийгэмлэгт хүртээхийг эрмэлзэх болно гэжээ.