Хятадын талд ногдуулах татвараа цуцлах ёстой
2022-05-12 16:26:19
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр буюу 5-р сарын 12-нд болсон Хятадын Худалдааны Яамны хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар саяхан Хятадад ногдуулсан нэмэлт татварыг хянан шалгах ажиллагааг эхлүүлснээ зарлаж, Америк Хятадад ногдуулсан нэмэлт татвараа бууруулах эсэх талаар ярилцаж байгаад ямар байр суурьтай байгааг асуусан сэтгүүлчийн асуултад Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Юйтин хэлэхдээ: Инфляц өндөр байгаа өнөөгийн нөхцөлд АНУ Хятадад ногдуулах нэмэлт татвараа цуцалсан нь АНУ-ын хэрэглэгчид болон аж ахуйн нэгжүүдийн язгуур ашиг сонирхолд нийцэж байна. Энэ нь Америк, Хятад хоёр улсаар зогсохгүй дэлхий нийтэд ч ашигтай юм гэлээ. 

Тэрээр мөн хэлэхдээ, Хятад, Америк хоёр талын эдийн засаг худалдааны багууд харилцаагаа хэвийн байлгаж байна гэжээ.