Аль Жазирагийн сэтгүүлч амиа алдсан хэргийг буруушаав
2022-05-12 16:13:04
Share
Share this with Close
youtube WeChat

 

Орон нутгийн цагаар 5-р сарын 11-ний орой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэхдээ: Аль Жазира сувгийн Палестин гаралтай Америкийн сурвалжлагч Ширин Абу Аглигийн амийг хөнөөсөн явдалд цочирдов гэжээ. 

Гутерриш түүний ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, мөн хэргийн улмаас шархадсан өөр нэг сэтгүүлчийг хурдан эдгэрэхийг хүссэн байна. Холбогдох эрх баригчид уг хэрэг явдлын талаар хараат бус, ил тод мөрдөн байцаалт явуулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг Гутерриш уриалав. 

Сэтгүүлчдэд халдлага үйлдэж, амь насыг нь хөнөөсөн бүх үйлдлийг Гутерриш дээрх мэдэгдэлдээ буруушааж, сэтгүүлчид хэзээ ч хүчирхийллийн бай байх ёсгүйг онцлон тэмдэглэв. Хэвлэл мэдээллийн ажилтнууд дарамт шахалт, айлган сүрдүүлэлт, бусдын хараанд өртөхөөс айхгүйгээр ажлаа чөлөөтэй өрнүүлэх боломжтой байх ёстой гэжээ.