Чернобылийн атомын цахилгаан станц бүрэн сэргээгджээ
2022-05-12 16:21:58
Share
Share this with Close
youtube WeChat

Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захирал Гросси 11-нд хэлэхдээ, Украины Чернобылийн Атомын Цахилгаан Станцын цөмийн аюулгүй байдал, ашиглалтын аюулгүй байдлын баталгаатай холбоотой мэдээллийг алсаас дамжуулах ажил бүрэн сэргээгдсэн байна гэлээ.

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг албаны сайтаараа мэдэгдэл гаргаж хэлэхдээ, техникийн ажилтнууд 2022 оны 4 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Чернобылийн Атомын Цахилгаан Станцад ажиллан, хиймэл дагуулын технологид суурилсан мэдээлэл дамжуулах шинэ сувгуудыг байрлуулж дуусгаснаар уг цахилгаан станцын мэдээллийг хянах ажил бүрэн сэргэсэн байна гэсэн бөгөөд Запорожье атомын цахилгаан станцад ажиллах тухай зөвшилцлийг хурдхан хийхийг хүсэж байна гэжээ.

Өнөөгийн байдлаар Украины 4 Аөмийн цахилгаан станцын 15 реакторын долоо нь цахилгаан сүлжээнд холбогдож, үлдсэн найм нь засвартай буюу шаардлагатай үед ашиглахад бэлэн байдал байгаа аж.