Германы канцлер Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярив
2022-05-12 18:09:22
Share
Share this with Close
youtube WeChat

Германы холбооны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 11-ний орой Германы канцлер Шольц Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьжээ. 

Эх сурвалжийн дагуу, Шольц юуны өмнө Украины анхны ерөнхийлөгч Кравчук таалал төгссөнд эмгэнэл илэрхийлжээ. Түүнчлэн Орос-Украины мөргөлдөөний сүүлийн үеийн нөхцөл байдал, энхийн хэлэлцээний ахиц дэвшлийн талаар Зеленскийгээс асуун ойлгож, мөргөлдөөнтэй бүс нутагт гал зогсоохыг дахин уриалсан байна. Хоёр тал мөн Украиныг цаашид дэмжих тодорхой төлөвлөгөөний талаар санал солилцож, цаашид нягт харилцаатай байхаар тохиролцжээ.