Ши Жиньпин Маркост баярын цахилгаан илгээв
2022-05-12 16:14:21
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 11-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Фердинанд Ромулдес Маркостой утсаар ярьж, Филиппин улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Филиппин бол ус мөрнөөрөө холбогдсон хөршүүд бөгөөд зовлон бэрхшээлийг хамтдаа туулсан түншүүд юм. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар, Хятад, Филиппиний харилцаа тасралтгүй бэхжин сайжирч, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч, бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдалд хувь нэмэр оруулсан юм гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, одоогийн байдлаар, Хятад, Филиппин хоёр орон хөгжлийн чухал үе шатандаа байгаа, хоёр орны харилцаа чухал боломж болон өргөн саруул ирээдүй угтаж байна. Миний бие Хятад, Филиппиний харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж байна, Ерөнхийлөгчөөр сонгогдсон Маркостой ажлын сайн харилцаа тогтоож, сайн хөршийн найрамдалт харилцааг бэхжүүлж, хамтын хөгжлийг баримталж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны харилцааг цаашид ахиулж, хоёр орон болон хоёр ард түмэнд үр өгөөж авчрахад бэлэн байна гэжээ.