НҮБ-ын тэргүүн Орос-Украины мөргөлдөөнийг зогсоохыг уриалав
2022-05-12 14:26:55
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 11-ний өдөр Венад Австрийн Ерөнхийлөгч Вандер Беллентэй уулзсаныхаа дараа хэлэхдээ, Орос-Украины мөргөлдөөнийг эрхбиш зогсоох ёстой гэжээ. Тэрээр хэлэхдээ: Энэ мөргөлдөөн үүрд үргэлжлэхгүй юм, энхийн хэлэлцээ хийх цаг дахин ирэх болно, НҮБ үүнд бэлэн байх болно гэжээ. 

Гутерриш хэлэхдээ, Мариуполь хотод энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх болон хүмүүнлэгийн коридор байгуулах асуудалд НҮБ голлон анхаарч байна, "Энд бас дипломат харилцааны маш их орон зай бий". Түүнчлэн Украины хүнс болон бордоог дэлхийн зах зээлд гаргах арга зам хайж олохыг НҮБ хүсэж байна гэжээ. 

Гутерриш мөн өдөр Австрийн Ерөнхий сайд Нехамер болон Гадаад хэргийн сайд Шелленберг нартай тус тус хэлэлцээ хийв.