Зэрлэг амьтан ажиглагч Дөү Кэ
2022-05-12 09:36:21
Share
Share this with Close
youtube WeChat


△ Цасны ирвэс

Цасны ирвэс харж байсан уу?

Хятадын баруун хойд нутгийн Хөхнуур, Ганьсу мужийн заагт Чилянь уул бий. Энэ ууланд цасны ирвэс их байдаг. Цаст уулын сахиус гэгдэх цоохор ирвэсийг хэрхэн олж харсан бол? Зэрлэг амьтан ажиглагчид байгальд үлдээсэн амьтдын хөлийн мөр, тоо баримт цуглуулан судалгаа хийдэг.  


△Зэрлэг амьтны хамгаалагч Дөү Кэ

Дөү Кэ зэрлэг амьтан хамгаалагч биш, Чилянь уулын үндэсний паркийн экологийн хамгаалагч юм. Дөү Кэ мэргэжлийн сургалтад хамрагдаж зэрлэг амьтан ажиглагч болжээ. Түүний үндсэн ажил бол амьтны хөдөлгөөнийг ажиглаж, хэт улаан туяаны аппаратаар зураг авч, шинжилгээ хийх юм. Ингэснээр  устах аюулд нүүрлэсэн ховор амьтдыг хамгаалан үлдээж байна.

Хэт улаан туяаны аппаратыг Чилянь уулын далд газар байршуулна. Ингэхийн тулд Дөү Кэ машин, мотоцикл сэлгэн унаагаа сольж, цааш ахин 4000 метр өндөр ууланд авирч гарна. 

Дөү Кэ байгаль экологийн хамгаалагчаар 2021 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллаж байна. Энэ бэрх замаар Дөү Кэ олонтаа явжээ. Анх газрын зураг барьж замаа олдог байсан бол одоо зургийн аппарат байрлуулсан газраа хялбархан олдог болсон.   

Чилянь ууланд байрлуулсан Дөү Кэгийн аппарат зургаан сар ажилладаг. Аппаратын цэнэг дуусах ч байна. Амьтад унагах ч байна. Цаашлаад амьтан зуугаад явчих тохиолдол ч байдаг. Алдагдсан аппаратаа олж авах нь хялбар ажил биш шүү.  Амьтдын зургийг хараад Дөү Кэ баярлах үе ч олон ч, гонсойх үе ч гардаг. Уулын замаар алхахдаа өөрийн байгуулсан амьтны хүрээлэнд яваа шиг санагддаг гэж Дөү Кэ ярьжээ.

Сүүлийн үед Хятад улсад экологийн хамгаалалт сайжирч, Чилянь ууланд биологийн олон төрөлт байдал нэмэгдэж байна. Хамгаалалтын бүсэд зэрлэг амьтан, ургамлын төрөл олширч, цасны ирвэсний тархалтын хүрээ нэмэгдэж, тоо нь өсч байна. Түүний зэрэгцээ төвөд үнэг, хойлог, хүрэн баавгай хүмүүсийн хараанд өртөх болжээ.