Дэлхийн ган гачиг улам л хүндэрч байна
2022-05-12 12:31:11
Share
Share this with Close
youtube WeChat

 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид оролцогч орнуудын 15 дахь хурлын үеэр нийтэлсэн НҮБ-ын ган гачигтай холбоотой тайлангаас үзэхэд, 2000 оноос хойш бий болсон гангийн гамшиг болон үргэлжлэх хугацаа нь 29 хувиар нэмэгдэж, зөвхөн 1998-2017 оны хооронд гэхэд дэлхий нийт ган гачгийн улмаас болсон эдийн засгийн хохирол 124 тэрбум ам.долларыг давжээ. 

Кот-Дивуар улсын Абижан хотод болсон уг хурлын үеэр конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиау хэлэхдээ: Газар хуурайшиж, үржил шимтэй хөрс элсжиж, ган гачгийн байдал улам л ноцтой болж байна. Ган гачиг нь тогтвортой хөгжлийн том заналхийлэл боллоо гэжээ. 

Уг тайлангаас үзэхэд, Энэ онд 160 хүүхэд ган гачиг хүнд бүсэд амьдарч, 2.3 тэрбум хүн усны хомстолд орж байна. Өнөөгийн байдлаар дэлхий даяар нийт 3.6 тэрбум хүн жил бүр дор хаяж нэг сар усны хомстолд автдаг бүс нутагт амьдарч байна. Цаашид энэ тоо 4.8-5.7 тэрбумд хүрч магадгүй аж.