Европын аюулгүй байдал өөрийн гарт байх ёстой
2022-05-12 16:35:54
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 9-10-ны өдрүүдэд Хятад улсын дарга Ши Жиньпин Германы канцлер Шольцтой видео уулзалт хийж, Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьж, Европын аюулгүй байдал өөрийн галт байх ёстой гэдгийг дурдав.

Одоогийн байдлаар Орос, Украины мөргөлдөөн нь Европт илүү ноцтой нөлөө үзүүлж байна. Европ АНУ-ын өдөөн хатгалгаар ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, хүчтэй эсэргүүцэлд тулгарч, мөргөлдөөний гол хохирогчдын нэг болж, аюулгүй байдлын сорилт улам бүр нэмэгдсээр байна. Энэ дунд эрчим хүчний аюулгүй байдал нь тулгамдсан асуудал болоод байна. Европ эрчим хүчний цоорхойгоо нөхөхийн тулд илүү их хөрөнгө шаардах учраас үнийг улам өсгөж, бизнесийн зардлыг нэмэгдүүлж, Европын үйлдвэрлэлийн урт хугацааны өрсөлөдөх чадварыг алдагдуулах болно. Дээрээс нь АНУ гал дээр тос нэмж буй нь Европын бүс нутгийн аюулгүй байдал улам их аюул заналхийлэл учруулж, "Төмөр хөшиг" дахин гарч ирэх магадлал нэмэгдэж байна.

Европыг хязгаарлаж, Европын стратегийн бие даасан байдлын үйл явцыг тасалдуулах нь Орос, Украины мөргөлдөөнийг АНУ-ын хөөрөгдөж буйн чухал зорилго бөгөөд Орос, Украины мөргөлдөөнөөр Европыг ногтолж, дайны хөлд оруулах нь Америйн жинхэнэ зорилго юм. 

Аюулгүй, энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэхийн тулд Европт илүү их ухаан, зориг хэрэгтэй.

Түүхийг эргэн харвал, бүлэглэлийн сөргөлдөөн бол олон улсын аюулгүй байдалд томоохон заналхийлэл болсоон ирсэн. Орос, Украины мөргөлдөөн нь "Хүйтэн дайны үеийн бүтээгдэхүүн" болох НАТО ОХУ-ын аюулгүй байдлыг үл тоомсорлон зүүн тийш өргөтгөл хийсний ноцтой үр дагавар юм. Өнөөдөр АНУ-ын өдөөн хатгалгаар "НАТО-гийн Энэтхэг-Номхон далайн хувилбар"-ыг бий болгох, "НАТО-гийн даяарчлал"-ыг сурталчлах дуу хоолон улам хүчтэй болж байна.

Европын ихэнх улс орон бол НАТО-гийн гишүүн орон. Тэд юуны түрүүнд өөрсдийн ашиг сонирхлоо бодолцож, Европын тогтвортой байдлыг бодож, Оростой эрх тэгш харилцах арга замыг хайж, Европ тивд мөнхий энх тайвныг тогтоож, тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой Европын аюулгүй байдлын тогтолцоог бий болгох ёстой. Харин Америкийн урхинд орж, тэднийг ноёрхлоо хадгалах хэрэгсэл болж болохгүй.

Н.Пүрэвжав