Биологийн цэргийн үйл ажиллагаа явуулж байсан баримтуудыг ил болгожээ
2022-05-12 12:24:18
Share
Share this with Close
youtube WeChat

 

Орос, Украины мөргөлдөөн гарснаас хойш Америк Украины нутаг дэвсгэр дээр биологийн цэргийн үйл ажиллагаа явуулж байгааг нотлох баримтыг Орос удаа дараа илчилсээр байв. Орон нутгийн цагаар 5-р сарын 11-ний өдөр Оросын БХЯ дахин хэвлэлийн бага хурал зарлан, шинэ баримтуудыг дэлгэв. 

Оросын БХЯ хэлэхдээ: Америк хууль тогтоомжийг батлах аргаар холбооны төслөөр биологийн цэргийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх ажлаа баталгаажуулсан. Америкийн засгийн газрын халхавч дор уг төслүүдийг Ардчилсан намын хяналтад байдаг төрийн бус байгууллагуудаас санхүүжүүлэх болов. Pfizer, Moderna, Gilead, Merck зэрэг эмийн үйлдвэрүүд ч энэ хөтөлбөрт хамрагдаж, Украинд олон улсын аюулгүй байдлын стандартыг зөрчсөн эм, эмнэлгийн туршилтуудыг хийх аргаар төслөө хэмнэн, өрсөлдөх давуу талыг бий болгож авсан гэжээ. 

Оросын БХЯ мөн хэлэхдээ: Эмд тэсвэртэй сүрьеэ өвчний нянтай хуурамч мөнгө Луганск мужид зорилготой тараасан. АНУ-ын БХЯ Харьков дахь сэтгэцийн эмнэлэгт хүний биед туршилт хийсэн, Мариуполь мужид холерын эмгэг төрүүлэгчийг цуглуулж Америк руу зөөвөрлөсөн зэргээр биологийн цэргийн олон үйл ажиллагаа явуулж байгааг бид олж илрүүлсэн гэжээ.