Ши Жиньпин, Макрон нар утсаар ярилаа
2022-05-12 12:42:34
Share
Share this with Close
youtube WeChat

 

Хятад улсын дарга Ши Жиньпин 5-р сарын 10-ны үдээс хойш Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярилаа. 

Ши Жиньпин тэмдэглэхдээ, өнгөрсөн таван жилийн хугацаанд ноён Ерөнхийлөгч Эммануэль Макрон бид хоёр ойр дотно харилцаатай хэвээр байж, Хятад, Францын харилцааны нааштай хөгжлийн байдлыг хэвээр хадгалж, хоёр талт хамтын ажиллагааг ахиулан баялаг үр дүнд хүргэсэн билээ. Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг асуудлаар том улс орны үүрэг хариуцлагаа харуулсан байдаг. Өнгөрсөн зуунд байгаагүй их өөрчлөлтийн өмнө, Хятад, Франц хоёр орон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болон бие даасан том гүрний хувиар "тусгаар тогтносон, харилцан ойлголцсон, алсын хараатай, харилцан ашигтай" байх дипломат харилцаа тогтоох үеийн анхны зорилгоо баримталж, ойр дотно, тогтвортой, иж бүрэн стратегийн түншлэлийн байр суурийг баримталж, бие биенийхээ үндсэн ашиг сонирхол болон анхаарч буй гол асуудалд харилцан хүндэтгэлтэй хандаж, хоёр талт харилцаа, Хятад, Европын харилцаа, цаашлаад дэлхийн түвшинд нягт уялдаа холбоотойгоор хамтран ажиллах ёстой. Францын талтай бүх түвшинд нягт харилцаагаа үргэлжлүүлж, Хятад, Францын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэжээ. 

Хоёр орны удирдагчид Украины нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцож, Орос, Украин хэлэлцээгээр энх тайвныг сэргээхэд холбогдох талууд дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг санал нэгтэй зөвшөөрөв.