Хятад улсын барааны экспортын эзлэх хэмжээ нэмэгдэв
2022-05-12 22:29:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Коммунист Намын Төв хорооны Суртал ухуулгын яам саяхан “Хятад улсын энэ 10 арван жил” гол сэдэвт хэвлэлийн бага хурлууд хийлгэв. Хэвлэлийн бага хурал дээр танилцуулснаар, Намын 18 дугаар их хурал хуралдсанаас хойш Хятад улсын гадаадад нээлттэй байлгах цар хүрээ бүх талаар өргөжин, барааны экспортын олон улсын зах зээлд эзлэх хэмжээ 11% байснаасаа нэмэгдээд 15% болж, бараа бүтээгдэхүүний худалдааны нэгдүгээр том орны байр суурь бэхжив. Гадаадын хөрөнгийг ашигласан хэмжээ тасралтгүй нэмэгджээ. Хятадын Худалдааны яамны холбогдох албан тушаалтан хэлэхдээ: Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд шинэ боломжийг сайтар ашиглан, нэн сайн хөгжих  ёстой гэсэн байна.

12-нд нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл: 2012 онд, Хятад улсын барааны худалдаа болон үйлчилгээний худалдааны нийт дүн 4.4 их наяд ам.долларт хүрч, дэлхийд хоёрт орж байсан бол 2021 он гэхэд Хятад улсын барааны худалдаа болон үйлчилгээний худалдааны нийт дүн нэмэгдээд 6.9 их наяд ам.долларт хүрч, хоёр жил дараалан дэлхийд тэргүүлжээ. 2021 онд Хятад улсын татсан гадаадын хөрөнгө оруулалт 1.15 их наяд юаньд хүрсэн нь 2012 оныхоос 62.9%-иар өсөж, гадаадын хөрөнгийг татсан тоо хэмжээ 2017 оноос хойш дөрвөн жил дараалан дэлхийд хоёрт орж, гадаадад хөрөнгө оруулсан урсгал нь дэлхийн эхний гуравт бичигдэж байна. Хятад улсын сүүлийн 10 жилийн гадаадад нээлттэй байлгасан үйл явцыг дүгнэн Төвийн Санхүү эдийн засгийн үйл хэрэг хариуцсан зөвлөлийн албаны дэд дарга Хань Вэньшю ийн танилцуулав.“Энэ бол нээлттэй хөгжлийг урагш ахиулсан 10 жил байлаа. Хятад улсын гадаадад нээлттэй байлгах цар хүрээ бүх талаар өргөжсөн юм. Барааны экспортын олон улсын зах зээл дэх эзлэх хэмжээ 11%  байснаасаа нэмэгдээд 15%  болж, барааны худалдааны нэгдүгээр том гүрний байр суурь улам бэхжив. Гадаадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтад зөвшөөрөл олгохдоо улсын иргэдтэй тэгш эрхийг хүртээх болон сөрөг жагсаалтыг нэгтгэсэн хяналт удирдлагын тогтолцоог бүх талаар хэрэгжүүлж, гадаадын хөрөнгийг ашигласан цар хэмжээ тасралтгүй нэмэгдэв. Өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны бүсүүдийн сүлжээг идэвхтэй эмхлэн байгуулж, гадаадтай гарын үсэг зурсан чөлөөт худалдааны гэрээ 10 байснаас нэмэгдээд 19 болов. Хятад улс чөлөөт худалдааны 21 туршиц бүс болон Хайнаний чөлөөт худалдааны боомтыг төлөвлөн бүтээн байгуулж, гадаадад нээлттэй байлгах иж бүрэн шинэ газар, туршиц бүсийг бүтээсэн нь бүх талаар, өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгах шинэ төлөв байдлыг бүрдүүллээ.”

Худалдааны яамны дэд сайд бөгөөд Олон улсын худалдааны гэрээ хэлэлцээний дэд төлөөлөгч Ван Шөүвэнь хэлэхдээ: Чөлөөт худалдааны туршиц бүс, чөлөөт худалдааны боомтуудын нээлттэй бүтээн байгуулалт нь шинэ төлөв байдлыг нээв. 2013 онд Хятад улс Шанхайд чөлөөт худалдааны анхны туршиц бүсийг байгуулснаас хойш одоог болтол чөлөөт худалдааны 21 туршиц бүсийг байгуулж, тогтолцооны шинийг санаачилсан 278 төрөл зүйлийн үр бүтэмжийг улсын хэмжээнд хуулбарлан түгээн ашигласан юм. Гадаадтай байгуулсан чөлөөт худалдааны гэрээний тоо өнгөрсөн арван жилийн дотор 10 байснаасаа нэмэгдээд 19 болж, хоёр дахин шахам болж, түншүүдтэй өрнүүлсэн худалдааны дүн нь Хятад улсын нийт худалдаанд 17%-ийг эзэлж байснаасаа нэмэгдээд ноднин жил гэхэд 35% -д хүрсэн гэв.“Хятад улсын гадаадад нээлттэй хөгжил нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хийгээд гадаадын бусад компаниуд Хятад улсын зах зээлд хөл тавих боломжийг өргөтгөж, Хятад улсын дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн чөлөөт худалдааны түншлэлийн зах зээлд орох боломжийг ч нэмэгдүүлсэн. Нэн чухал нь, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын илүү олон боломжийг олгосон юм. Урьд өмнө зарим хөрөнгө оруулалтыг хориглож, хязгаарлаж байсан, харин өдгөө нэн олон салбарууд гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй болсон. Үүнээс гадна, эдгээр чөлөөт худалдааны гэрээнүүд байгуулагдсан нь Хятад улсын зах зээлийн, хуульчлагдсан, олон улсын бизнес эрхлэлтийн орчныг улам сайжруулж, тэдэнд илүү олон боломжийг нээв. Иймээс, эдгээр боломжуудыг сайтар ашиглан, Хятад улсад нэн ч сайтар хөгжихийг бид гадаадын хөрөнгө оруулалттай өргөн олон аж ахуйн нэгжүүдэд хүсэж байна.”