Дэлхий нийт үймэхгүй бол Америк зүгээр суухгүй
2022-05-13 20:59:00
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн супер гүрэн гэгддэг АНУ нь олон дүрд тоглодог. Харамч үедээ жирийн иргэдийнхээ амь насыг ч үл тоомсорлон, олон улсад хүлээсэн үүрэг хариуцлага, том гүрний хариуцлагаа ч мартдаг. Өглөгч зан нь хөдөлбөл дайн хийхээс ч буцахгүй, буу зэвсэгт ихээхэн мөнгө зарцуулж чаддаг.

Орон нутгийн цагаар 5-р сарын 10-нд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Украинд 40 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх төлөвлөгөө баталж, үүнд 25 тэрбум ам.доллар нь буу зэвсгийн тусламж юм. Харин Төв Америкийн орнуудын хөгжлийн тусламжийн асуудлаарх хэлэлцээр дөрвөн жил үргэлжилсэн ч АНУ-аас холбогдох орнуудад нэг ч долларын тусламж үзүүлээгүй билээ.

НҮБ-ын хамгийн их гишүүн орны татвар төлдөг орны хувьд АНУ нэг тэрбум ам.долларын өрөө одоо хүртэл төлөөгүй мөртлөө татвараас хавьгүй их хэмжээний мөнгийг Украинд тусалж байна.

Өнгөрсөн 3-р сард Америкийн ерөнхийлөгч 2023 оны санхүүгийн жилийн төсвөө Конгресст өргөн мэдүүлж, цэргийн зардал нь 813.3 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоожээ. Мөн 3-р сард Ардчилсан нам засгийн газрын төлөвлөгөөг батлахын тулд халдварын эсрэг зарцуулах 15.6 тэрбум долларын зардлаас татгалзаж, Украинд үзүүлэх тусламжийг 13.6 тэрбум ам.доллар-аар нэмэгдүүлэхийг дэмжсэн. Харин одоо АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо нэг саяд хүрээд байна.

Цааш нь ярих юм бол, АНУ Афганистанд түрэмгийлсэн 20 жилд цэрэг арми, цэргийн аж ахуйн нэгжүүд болон улс төрчдийн бүлэглэл хамгийн их ашиг хүртсэн. Афганистаны хямралыг эхлүүлсэн Америк гэнэт цэргээ татаж, Афганистаны ард иргэдэд учруулсан ноцтой хохирлын төлбөрөө төлөөгүй ч харин Афганистанчуудын хэдэн тэрбум ам.далларыг дээрэмдсэн. Энэхүү үйлдэл нь Америкийн новшийн занг дэлхий нийтэд тодоор харуулж байна.

Америкийн хувьд эмх замбараагүй байдал нь санхүүгийн эх үүсвэр нь байж, ашиг хонжоог эн тэргүүнд тавьдаг. "Дэлхийн эмх замбараагүй байдлын хамгийн том эх үүсвэр" АНУ жолоогоо татахгүй бол дэлхий дахинд илүү их хохирол, зовлон бэрхшээл учруулах нь зайлшгүй.