Байгалийн хийн худалдан авагч компаниуд рублийн данс нээцгээж байна
2022-05-13 10:12:09
Share
Share this with Close
youtube WeChat

 

"Рублиэр төлбөр тооцоо хийх" шийдвэр хүчинтэй болсноос хойших эхний ээлжийн тооцоо хийх хугацаа дөхөж байгаа тул Оросоос байгалийн хий нийлүүлэгч Европын 20 гаруй компани шаардлагын дагуу рублийн данс нээсэн хэмээн Америкийн мэдээллийн хэрэгсэл орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээллээ. 

Сүүлийн үед Европын 10 гаруй аж ахуйн нэгж Газпром банк рублийн данс нээснээр рублийн данс нээлгэсэн Европын нийлүүлэгч 20 болж нэмэгдсэн байна. Үүнээс гадна Европын 14 аж ахуйн нэгж уг банканд рублийн дэнс нээлгэх мэдээлэл авсан байна гэж холбогдох эх сурвалж хэлсэн хэмээн Блумберг агентлаг мэдээлэв. 

ОХУ-ын ерөнхийлөгч Путин 3-р сарын 31-ны өдөр "Нөхөрсөг бус" улс орон, бүс нутгуудтай байгалийн хийн худалдааг рублиэр хийх тухай ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурсан юм. Уг зарлиг 4-р сарын 1-ээс хүчинтэй болж, эхний шатны тооцоо 4-р сарын сүүлч, 5-р сард болно. 

Европын хий нийлүүлэгч компани Оросын рублиэр тооцоо хийх шаардлага болон Европын Орост авч буй хориг арга хэмжээ хоёрын хооронд зохицох арга хайсаар байгаа аж.