Ковид-19 халдварын улмаас Америкийн 1 сая иргэн нас барав
2022-05-13 12:31:36
Share
Share this with Close
youtube WeChat

 

АНУ-д Ковид-19 халдварын улмаас 1 сая хүн нас баржээ. Үүний зэрэгцээ АНУ-ын олон мужууд "маск зүүх"-ийг цуцалж, халдвараас урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхээ больж, цаашид "вирустай зэрэгцэн оршиж" дасан зохицох ёстой гэжээ. 

1 сая америк иргэн нас барсан хүнд хэцүү байдлын өмнө, АНУ-ын засгийн газар цар тахалтай дорвитой тэмцээгүй явдалд америкчууд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. 

Орон нутгийн оршин суугч Майк Бентли: Энэ тоо асар их байгаа нь дамжиггүй, нас барсан хүмүүсийн ар гэрийнхний төлөө би залбирч байна. Эдгээрийг даван туулсаны дараа, тэдний амьдрал лавтай нөлөөлөгдөх нь гарцаагүй юм гэжээ.