Хятад-Европын хүний эрхийн семинар болж байна
2022-05-13 16:41:50
Share
Share this with Close
youtube WeChat

 

5-р сарын 10-нд Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэг, Австрийн Австри-Хятадын найрамдлын нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан "Хятад-Европын хүний эрхийн судалгааны семинар-2022 " амжилттай зохиогдов. Семинар нь Хятадын Үхань, Австрийн Вена хоёр хотод гол хурлаа зохиож, НҮБ-ын Хүний эрхийн комиссарын газрын төлөөлөгч, Хятад, Австри, Их Британи, Герман, Унгар, Итали, Грек, Испани зэрэг улс орны 100 гаруй төлөөлөгч, судлаачид оролцжээ. 

Уг семинар 2015 онд байгуулагдаж, энэ жилд "Технологи ба хүний эрх" сэдвээр долоо дахь удаагаа зохиогдож байгаа аж.