Шинэ үеийн гутал засварчин Ли Юйчэн
2022-05-12 14:25:56
Share
Share this with Close
youtube WeChat

 

Ажил мэргэжилд сайн муу гэсэн шалгуур байдаггүй, харин өөрийн сонгосон мэргэжлээр амьдралаа босгож, өрөөл бусдад үнэ цэнэ хүргэж явдаг залуус орчин цагт улам олширчээ. 

Бүр арван хэдэн жилийн он цагийг элээсэн хуучин спортын пүүзийг гутлын засварчин залуу Ли Юйчэн маш болгоомжтой засварлаж сууна. Пүүзийн эзэн хаяж төвдөхгүй болохоор дахин шинэтгэн засварлуулж байгаа нь энэ аж. 

1998 онд төрсөн Ли Юйчэн спортын пүүзэнд маш дуртай нэгэн байсан бөгөөд пүүзээ засуулна гэж хайсаар байж, зах зээлийн их боломжийг  олж мэджээ. Тэгээд тэр даруйд нь багшид шавь орж ур чадвар эзэмшсэнээр өөрийн хайртай пүүзээ засварлаж чадахаар барахгүй өрөөл бусдын пүүзийг ч эвтэйхэн засварлаж, бүр цаашлаад мэргэжлийн пүүз засварлагч болж улам олон пүүз сонирхогчын итгэл найдварыг хүлээсэн байна.

Хүмүүсийн уламжлалт ойлголтоор бол гутлын засвар гэдэг нь зөвхөн муудсан хэсгийг оёж нөхөх, гутал уллах явдал гэж үздэг, гэвч спортын пүүзийг засварлахад олон төрлийн багаж хэрэгсэл, цахилгаан төхөөрөмж хэрэглэдэг бөгөөд будаг суулгах, хийт улавчийг нь солих, зулгийг нь нэхэх, улыг нь цэвэрлэх гээд дөч, тавин засварын аргаар засварладаг. Үйлчлүүлэгчийн гутлын байдлын дагуу дахин сэргээх, шинэтгэн засварлаад эзэнд нь гардуулдаг болохоор нэг ёсондоо “гутлын эмч” гэсэн л үг. 

Зарим үйлчлүүлэгчид сүпер одын гарын үсэг зурсан, эсвэл ахмадуудын бэлэглэсэн пүүзийг энд авчирч, дахин шинэчлэхээр дамжин уулын дүр төрхийг сэргээхийг зорьдог байна. Үнэндээ пүүз үнэтэй байдаг ч түүний цаад түүх, утга учир нь үнэлж баршгүй үнэ цэнэтэй байдаг юм.

Пүүзний соёл дэлгэрэхийн хэрээр гутлын засварчдын зах зээлийн эрэлт хэрэгцээ ч улмаар нэмэгдэж байна. Ли Юйчэнгийн баг Малайзаас гутал засварын захиалга авч, 80 гаруй мянган юанийн үнэ бүхий спортын пүүз засварласан удаатай.

Гуравхан жилийн дотор Ли Юйчэний баг арваад ажилчинтай болж, тэдний ихэнх нь пүүзэнд дуртай залуучууд байлаа. Хуучин, муудсан пүүзийг уулын өнгө төрхийг нь сэргээхийн тулд Ли Юйчэн пүүзний засварыг илүү мэргэжлийн, стандартчилсан болгох зорилт тавин ажиллаж байна. 

Өнөөдөр пүүзний засварчдыг илүү олон хүмүүс мэддэг болсон бөгөөд шинээр гарч ирж буй энэ мэргэжил нь орон зайгаа олсоор байна.